Японы Хөдөө аж ахуйн яамнаас Япон хоолны олон улсын тэмцээнийг цахимаар зохион байгуулах гэж байна. “My Japanese Cuisine” гэсэн сэдэв дор чөлөөт сэтгэлгээгээр Япон хоолны хэв маяг, Япон хоол хийх ур чадвар, технологийг та өөрийн хийх хоолоороо дамжуулан дэлхий дахинд илэрхийлэх боломжтой юм.
Тус тэмцээний дараах урамшууллуудыг авах боломжтой юм. Үүнд:
- Бүртгүүлвэл, Япон хоолны хэв маягыг сурах боломжтой тусгай бичлэг үзэх эрхтэй болно.
- Бичиг баримтны шалгаруулалтад тэнцвэл, Япон хоол болон Япон хоолны соёлыг гэртээ сурах боломжтой иж бүрдэлийг авах эрхтэй болно.
- Таны хоол хийж буй бичлэг шалгарсан тохиолдолд, өндөр зэрэглэлийн тогоочоос (шеф) цахимаар ганцаарчилсан хичээл заалгах эрхтэй болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой.
Эх сурвалж: Японы элчин сайдын яам