Японы аквариумд байсан хамгийн эртний далайн халиу Расука 25 настайдаа үхсэн байна. Энэ нь хүнээр бол 100 орчим жилийн настай тэнцэнэ хэмээн Японы төв аквариум мэдээлжээ.
Ишикава мужийн Нотожима аквариумын мэдээлснээр тэрээр өнгөрсөн жилийн өвөл орчим хоолны дуршил нь буурч эхэлсэн байна. Далайн халиуны дундаж наслалт ихэвчлэн 15-20 жилийн хооронд байдаг. 1998 оны 10-р сард АНУ-ын Аляскаас Японд авчирсан Расукагийн үзүүлбэр 1999 оноос хойш аквариумд зохиогдож эхэлжээ.
Эх сурвалж: Kyodo news