Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Томуугийн вакцин хийх байршил ба үнийн мэдээлэл

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 47 секунд

Энэ жил томуугийн вакцин хийх эмнэлгүүд болон үнийн мэдээллийг хүргэж байна. ХӨСҮТ-д хийх томуугийн вакциныг худалдан авах, гэрээ байгуулах ажлаар холбогдох хүмүүс ажиллаж байгаа бөгөөд вакцин аравдугаар сарын сүүлээр ирэх юм. Иймд хэдэн тун вакцин ирэх, ямар үнэтэй хийгдэх нь тодорхойгүй байна. Гэвч зарим хувийн эмнэлэгт БНСУ-аас оруулж ирсэн томуугийн вакцин хийж эхэлжээ. Тухайлбал,

  • "Интермед" эмнэлэг томуугийн вакциныг 45 мянган төгрөгөөр, ажлын өдрүүдэд 09:00-16:00 цагийн хооронд,
  • "Юнимед" эмнэлэг 45 мянган төгрөгөөр, ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд,
  • "Тод клиник" 40 мянган төгрөгөөр хийж байгаа бөгөөд цаг авч үйлчлүүлэх боломжтой,
  • "Family klinic" 45 мянган төгрөгөөр, ажлын өдрүүдэд 09:00-17:00, амралтын өдрүүдэд 10:00-15:00 цагийн хооронд,
  • "СОС Медика Монголиа" эмнэлэг аравдугаар сарын эхээр томуугийн вакцин хийх юм. Харин ХӨСҮТ-өөс дараах зөвлөгөөг өгч байна.

-ВАКЦИНЫГ ЖИЛД НЭГ УДАА БУЛЧИНД ТАРЬЖ ХЭРЭГЛЭНЭ-

  •     6 сартайгаас 3 хүртэлх настай хүүхдэд 0.25 мл-ээр булчинд тарина,
  •     3-аас дээш насны хүүхэд болон насанд хүрсэн хүнд 0.5 мл-ээр булчинд тарина.

-ЭДГЭЭР ТОХИОЛДОЛД ЭНЭ ВАКЦИНЫГ ХЭРЭГЛЭХГҮЙ-

  •     Уг вакцины найрлаганд орсон аль нэг бодис болон өндөг, тахиа зэрэгт хэт мэдрэг,
  •     Сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгч байсан,
  •     Өмнө нь томуугийн эсрэг вакцин хийлгэсний дараа 6 долоо хоногийн дотор вакцины дараах урвал, хүндрэл илэрч байсан,
  •     Дархлал дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа,  дархлааны хомсдолтой хүнд хийхгүй.

-ДАРХЛААЖУУЛАЛТЫН ДАРАА ИЛЭРЧ БОЛОХ  УРВАЛ, ХҮНДРЭЛ-

  •     Улайх, хавдах, өвдөх зэрэг хэсэг газрын болон халуурах, чичрүүдэс хүрэх, толгой өвдөх, ядарч сульдах, бөөлжих зэрэг хариу урвал илэрч болно
  •     Ховор тохиолдолд цочмог харшлын урвал илэрч болно
  •     Маш ховор тохиолдолд саажилт, мэдрэлийн үрэвсэл илэрч болно

Дээрх шинж тэмдэгүүд илэрвэл эмнэлэгт хандах хэрэгтэй.

-ЕРӨНХИЙ АНХААРАХ ЗҮЙЛС-

  • Вакцин хийлгэж байгаа хүмүүс тарьсан хэсгийг цэвэр байлгах дархлаажуулалтын дараах урвал илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй
  • Томуугийн өвчлөл тархахаас сарын өмнө томуугийн эсрэг вакцин тариулах.       

Жирэмсэн болон хөхүүл үед вакцин хийлгэж болно. Гэхдээ эмчид үзүүлж, эмчийн заасны дагуу хийлгэх эсэхээ шийдэх ёстой.

Эсэргүүцлийн жагсаалд оролцсон Ираны бөхийг цаазаар авсныг шүүмжлэв
Эсэргүүцлийн жагсаалд оролцсон Ираны бөхийг цаазаар авсныг шүүмжлэв
 
Дөрвөн жилийн хугацаанд 475 автомашин шатаж нэг тэрбумын хохирол учирчээ
Дөрвөн жилийн хугацаанд 475 автомашин шатаж нэг тэрбумын хохирол учирчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.