Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Монгол Улсын 560 шүүгчийн 75 хувь нь Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын томилсон хүмүүс байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж буй.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Нүүрсний хэргээр ял шийтгэгдсэн нөхдөөс магадлангаар суллагдах хүн байхгүй. Хорих ялаа дуустал нь эдэлнэ гэсэн үг. Ер нь шүүхтэй холбоотой асуудлыг ард түмэн харж байгаа даа. Би олон юм яримааргүй байна.

Монгол Улсын 560 шүүгчийн 75 хувь нь Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын томилсон хүмүүс байгаа. Шүүгчдийн талыг нь Ц.Элбэгдорж томилсон" гэх тайлбарыг өгөв.

Б.Пүрэвдорж: НҮҮРСНИЙ хулгай хийсэн Т.Аюурсайхан гэж нөхөрт 3 жилийн ял өгсөн. 12 жилийн ял өгсөн бол энэ мэт хүмүүс хаширна шүү дээ
Б.Пүрэвдорж: НҮҮРСНИЙ хулгай хийсэн Т.Аюурсайхан гэж нөхөрт 3 жилийн ял өгсөн. 12 жилийн ял өгсөн бол энэ мэт хүмүүс хаширна шүү дээ
 
ФОТО: “Засгийн газар огцор“ жагсаал ҮРГЭЛЖИЛЖ байна
ФОТО: “Засгийн газар огцор“ жагсаал ҮРГЭЛЖИЛЖ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.