Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өнөөдөр Монгол Улсын 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбогдуулан мэдээлэл хийсэн.
2025 онд эдийн засгийн өсөлтийг найман хувьтай байхаар 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгажээ. Мөн нүүрсний экспортын өсөлтийг дагаад төсвийн зарлага нэмэгдэж байгаа нь анхаарал татаж байгааг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өнөөдөр мэдээлсэн. Энэ тухай эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Түүхий эдийн үнэ уналт, нүүрсний зах зээл дээрх эрсдлийг харвал өндөр эрсдэл байна. Төсөвт тусгаснаар 70-100 сая тонн хүртэл нүүрс экспортлох эсэх нь бодитоор эргэлзээтэй байна. Экспортын хувьд 78 сая тонн, ирэх онд 80 гаруй сая тонн нүүрс экспортолж чадахгүй бол үүнийг дагаад төсөв, өрийн асуудал эргэлзээтэй болно гэж харж байна” гэлээ.