Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг холбогдох сайд нар мэдээлж байна. Энэ үеэр ХНХ-ын сайд Х.Булгантуяа “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл“-ийг УИХ-д өргөн барих талаар мэдээлэл өгсөн.
Үүний дараа ХНХЯ-ны мэргэжилтэн Б.Болороо, "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл“ хэлэлцэгдэж, УИХ-д өргөн мэдүүлэх зөвшөөрлөө аваад гараад ирлээ. Шинэчилсэн найруулга 11 бүлэг 44 зүйлтэй. Энэ хуулийн төсөл юугаараа онцлог вэ гэхээр, Монгол Улсын түүхэнд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлд санхүүгийн асуудлаар зардлын ангилал гаргаж, сайд болгон энэ асууддалд анхаарал заалтыг энэ хуулиндаа оруусан. Түүнчлэн одоогийн нөхцөл байдалд хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал гэхээр зөвхөн ХНХЯ-ны асуудал юм шиг ойлгож байгаа бол шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээр бүх салбарын сайд өөрсдийн багц дээр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлд тодорхой төсөв тавьж, анхаарал хандуулдаг болно. Хүртээмжтэй холбоотой зохицуулалт тэр чигтээ хасагдаж байгаа. Учир нь манай яаманд "Саадгүй байдал, хүртээмжийн тухай хууль гээд анхдагч хуулийн төсөл боловсруулагдаад явж байгаа учраас хүртээмжийн асуудлыг тэр хуулиар зохицуулна" гэлээ.