“Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил-оролцоо 2024” үндэсний чуулган боллоо. Чуулганы үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хийсэн танилцуулгадаа,
"2023 оны жилийн эцсийн байдлаар 111.2 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 12.7 мянга нь хүүхэд. Мөн 15.3 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхэлж байгаа нь хангалтгүй үзүүлэлт.
Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгох чиглэлд бодлогоо чиглүүлэх, санхүүжилтээ нэмэгдүүлж, бэрхшээлийнх нь онцлогт тохирсон ажлын байрны шинэлэг хэлбэр, үйлчилгээг хөгжүүлнэ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний бэрхшээлийнх нь онцлогт тохирсон нийгмийн үйлчилгээний ЗУРАГЛАЛ гаргахаар ажиллаж байна. Ингэснээр асуудлаа цогцоор нь харж, эрхзүйн орчноо шинэчилнэ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулахад САЛБАР ДУНДЫН хамтын ажиллагаа хамгийн чухал" гэлээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!