Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХҮННҮ ЭЙР компани Азийн Европ болох ДАЛИАНЬ хот руу нислэг үйлдэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Хүннү Эйр компани Далиань хотын "Проспект травэл" компанитай хамтран ирэх зургаадугаар сарын 03-наас наймдугаар сарыг дуустал Далиань хотын чиглэлд аялал жуулчлалын нислэг үйлдэх болсон бөгөөд энэ нислэгээр гадаадын иргэдийг Монгол Улсад аяллаар зочлон ирэх, монгол иргэдийг далайн эргийн аялалд харьцангуй хямд нөхцөлөөр аялах боломжийг нээж байна.

Энэ сарын 10-ны өдөр Далиань хотын аялал жуулчлалын байгууллагуудын төлөөлөгчид Хүннү Эйр компанитай хамтран Монголын 40 гаруй аялал жуулчлалын компаниудын удирдлагыг хүлээн авч уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр Далиань хотын танилцуулга, үзвэр, үйлчилгээ, буудал, байгаль орчин, гэх мэт аялал зохион байгуулахад нэн чухал, дэлгэрэнгүй мэдээллүүдийг өглөө.

Хүннү Эйр компани нь Монгол Улсын Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил” уриаг дэмжин олон улсын шинэ чиглэлүүд нээн, улс улсын аялал жуулчлалын агентуудыг холбож, аялал жуулчлалын шинэ урсгал нээн, түүнийг нэмэгдүүлэх тал дээр бүхий л бололцоог ашиглан ажиллаж байгаа юм.

Чингэлтэй дүүрэг ил тод байдлаараа 100 хувьтай үнэлэгджээ
Чингэлтэй дүүрэг ил тод байдлаараа 100 хувьтай үнэлэгджээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ