Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Мөнхцэцэг: Сонгогчдод далд хэлбэрээр авлига өгч нөлөөлж байгааг таслан зогсоох ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 53 секунд

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Ер нь сонгуулийн болон далд сурталчилгаа нь далд авлигын хэлбэр шүү дээ. Жишээлбэл, маш олон улстөрч өөрийн болон хэн нэгний нэрээр сан байгуулж, үүгээр дамжуулан сонгогчдод бэлэн болон бэлэн бус мөнгөн дэмжлэг үзүүлэх, ийш тийшээ аялуулах явдал түгээмэл байдаг.

Энэ бол авлигын далд хэлбэр мөн. Тэгэхээр үүний эсрэг эрх зүйн тогтолцоо, бодлогуудыг оруулж ирэх шаардлагатай байна" гэх байр суурийг илэрхийлсэн юм.

Гал түймрийн 26 хувь нь цахилгааны аюулгүй байдал алдагдсанаас болжээ
Гал түймрийн 26 хувь нь цахилгааны аюулгүй байдал алдагдсанаас болжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.