Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд томоохон хэмжээний эвдрэл өнгөрсөн сард гарч, аюултай нөхцөл байдал үүсээд байв. Өнөөдрийн байдлаар эвдрэлийг засаж зорчих хэсэг аюулгүй болсон байна. Энэ талаар Зам тэвэрийн хөгжлийн яамнаас тодруулахад “Борооны улмаас авто замд эвдрэл үүсээгүй. Харин шар усны үерийн улмаас суулт үүссэн байсныг гүйцэтгэгч талаас бүрэн засварлаж дууссан” гэсэн мэдээлэл өглөө. Тухайн үед Дархан-Улаанбаатар чиглэлийн дөрвөн эгнээ замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн ч авто замын барилгын ажил дуусаагүй гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдээлж байлаа. Энэ талаар лавлахад "Авто замын барилгын ажил дуусаагүй, үргэлжилж байна. Одоогоор тэмдэг, тэмдэглэгээ суурилуулах ажил хийгдэж байна" гэх мэдээллийг өгсөн юм.
Сануулахад, Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэн засварлах төслийн хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй хоёрдугаар багц буюу Хар модот давааны араас Урьхан хүртэл авто замын 80-81 км-т дөрвөлжин хоолойн буцаан дүүргэлтийн хэсэг суулт үүссэн юм. Тухайн үед /2024.04.03/ автозамыг гүйцэтгэгч компаниуд шуурхай арга хэжмээ авч, засварлаж, тэмдэг, тэмдэглэгээ тавьж, осол гэмтлээс хамгаалах урьдчилан сэргийлэхээр ажиллаж байгааг мэдээлсэн байдаг. Тухайн үед Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн ч барилга