Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЕРӨНХИЙ САЙД: Дарханы замыг энэ онд багтаан бүрэн дуусгаж, ажлаа чанаргүй гүйцэтгэсэн “Чайна Жео-Инженеринг Корпораци” компанийг төрөөс зарлаж буй тендерт дахин оруулахгүй байхыг үүрэг болголоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 9 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Дархан-Уул аймагт үргэлжилж байна. Тэрбээр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай танилцлаа. Ерөнхий сайд тус замын ажлын явцтай гуравдахь удаагаа танилцаж байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай автозам болгон өргөтгөн шинэчилж буй. Хоёр эгнээ хуучин автозамыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын сэргээн босголт хөрөнгө, оруулалтын банкны санхүүжилтээр нэмж хоёр эгнээ автозам барьж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй таван багц ажлаас нийт 113.53 км авто замын хөдөлгөөнийг 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр нээгээд байна. Өнөөдрийн байдлаар эдгээр багц ажилд 300 орчим инженер, техникийн ажилчид, 128 техник, тоног төхөөрөмж ажиллаж, барилгын ажлын гүйцэтгэл 87 хувьтай байна.



Европын сэргээн босголт хөрөнгө, оруулалтын банкны санхүүжилтээр хийгдэж буй хоёр эгнээ автозамаас 2022 онд багц нэг болон дөрөвдүгээр хэсгийн суурь асфальтбетон хучилтын ажил бүрэн дуусаж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2022 оны аравдугаар сарын 30-нд нээсэн. Өнөөдрийн байдлаар өнгө асфальтбетон хучилтын ажил хийгдэж байгаа бөгөөд 2023 онд дөрвөн эгнээ хатуу хучилттай авто замыг нээхээр төлөвлөн ажиллаж байна. Тус төслийн гүйцэтгэл 67.5 хувьтай байна.

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын ажлын явцтай танилцах үеэрээ замын ажлыг шуурхай гүйцэтгэж, энэ ондоо багтаан бүрэн дуусгах, ажлаа чанаргүй гүйцэтгэсэн “Чайна Жео-Инженеринг Корпораци” компанийг хар жагсаалтад оруулж, төрөөс зарлаж буй ажил гүйцэтгэлийн тендерт дахин оруулахгүй байхыг үүрэг болголоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Паг Гуан Ун-тэй уулзаж, парламент хоорондын хамтын ажиллагааг ахисан түвшинд хүргэхээр санал солилцлоо
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Паг Гуан Ун-тэй уулзаж, парламент хоорондын хамтын ажиллагааг ахисан түвшинд хүргэхээр санал солилцлоо
 
512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.