Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: “Үндэсний эвсэл”-ийн лого, брэндинг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 14 секунд

“Үндэсний Эвсэл” байгуулагдсанаас хойш 100 хоногийн босгон дээр өөрийн үнэт зүйл, санаа зорилгоо биежүүлсэн брэндинг, логогоо танилцуулж байна.

“Үндэсний Эвсэл”-ийн логоны үндсэн суурь нь оньсон тоглоом юм. Монгол наадгайн нэг болох оньсон тоглоомоор Хүннү гүрний үеэс тоглож ирсэн гэх түүх бий. Аливаа бодлого, шийдлийн оновчтой аргыг олох, учир зангилааг өнгөн төдий бус мөн чанараар бэхлэхийн бэлгэдэл болгож бид оньсыг сууриа болгосон.

Түүнчлэн оньсон тоглоомыг эвлүүлэх нь хүчээр бус эвийн ухаанаар зангиддаг онцлогтой. “Үндэсний Эвсэл” нь эвсэх хүчийг эрхэмлэж, үндэстнээрээ эвсэн нэгдэхийг суурь зарчимдаа оруулснаа логондоо тусгасан нь энэ.

Ийнхүү оновчтой, уялдаа холбоотой, эвсэн нэгдэж, бат бэх зангидсан оньс нь “Үндэсний Эвсэл”-ийн бэлгэдэл болно.

Логоны бүрдэл дөрвөн өнгө нь хурц, тод бөгөөд энэ нь гүн, хүчирхэг сэтгэгдэл төрүүлнэ. Өнгө тус бүрийн хувьд

Улбар шар - баяр баясгалан, өөдрөг байдал, эрч хүч, эрх чөлөө

Цэнхэр - өнө мөнх, цэвэр тунгалаг

Ногоон - өсөн дэвжих, өрнөн дэлгэрэх итгэл найдвар

Улаан - эр зориг, цог жавхаа, тэмцэл гэсэн тайлалтай.

Дөрвөн өнгөний голд хас тэмдэг зурвас үзэгдэж буй. Хасыг Монголчууд үүсгэж мөнх тэнгэрийн сүр хүчний бэлгэдэл болгон шүтэж эхэлсэн гэж тэмдэглэгдсэн байдаг. Түүнчлэн хас хээ буюу түмэн наст хээний үндсэн хэсэг болж өгдөг. Түмэн наст хээ нь хязгааргүй, эцэс төгсгөлгүй үргэлжлэхийн бэлгэдэл билээ.

Логоны төгсгөлд босоо монгол бичгээр Эвслийн нэрийг бичсэн. “Үндэсний Эвсэл” нь монгол ёс заншил, уламжлалаа ямагт хүндэтгэлтэй хандаж, тэргүүнд тавихаа илэрхийлж ийнхүү тусгажээ.

“Үндэсний Эвсэл”-ийн сошиал сувгууд,

ЗТХЯ: Агаарын тээврээр зорчсон иргэдийн тоо 34.3 хувиар өсжээ
ЗТХЯ: Агаарын тээврээр зорчсон иргэдийн тоо 34.3 хувиар өсжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.