Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭҮК Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх НҮБ-ын дэд хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 41 секунд

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Комиссын гишүүн Ж.Хунан, Х.Мөнхзул, Б.Энхболд, Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн нар Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх НҮБ-ын дэд хорооны тэргүүн Елина Штейнерте, Ника Кварацхелия, Аника Томшич, Мартин Зинклер нартай эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмын үйл ажиллагааны талаар өнөөдөр /2024.05.07/ санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Монгол Улс нь Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бус буюу нэр төрийг доромжлон харьцах, шийтгэхийн эсрэг конвенцын Нэмэлт протоколыг (OPCAT) 2015 онд соёрхон баталсан.

Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан үндэсний байгууллага гэдгийг Комисс цохон тэмдэглэлээ.

Үргэлжлүүлэн Комисс нь хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилтэд онцгойлон анхаарч, хяналт тавин ажилладаг. Тухайлбал, 2021-2024 онд 3500 орчим гомдол, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэснээс 120 буюу 5 орчим хувь нь эрүү шүүлт тулгасан, хүнтэй хүнлэг бус харьцсан гэх гомдол эзэлж байна.

Энэ хүрээнд ХЭҮК-ын гишүүд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа баривчлах, цагдан хорих байр, эрүүлжүүлэх байр болон ахмад настан, хүүхдийн асрамж, халамжийн төв зэрэг байгууллагуудад нийт 650 удаагийн хяналт шалгалт хийж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг арилгуулахаар шаардлага, зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 15 удаагийн илтгэлд хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилттэй холбоотой хяналт шалгалтын үр дүнг тусгайлан тусгаж, холбогдох саналыг УИХ-д хүргүүлсний дагуу УИХ-аас холбогдох бодлогын шийдвэр гаргаж, хууль тогтоомжийг баталсан гэдгийг Комисс уулзалтаар онцоллоо.

Түүнчлэн Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 2020 оны шинэчилсэн найруулгаар Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн Комиссын гишүүн эрхлэн хэрэгжүүлэхээр хуульчилсан талаар танилцуулав.

Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх гишүүн нь аливаа хэлбэрээр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, эсхүл тухайн этгээд өөрийн хүсэлтээр гарч явах боломжгүй бүх газарт эрүү шүүлт гарч болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөлийг судлах зорилгоор тогтмол хяналт шинжилгээ хийх, олон нийтэд эрүү шүүлтийн хор аюулыг тайлбарлан таниулах, сурталчлах, судалгаа хийх, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг жил бүрийн эхний улиралд УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд танилцуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг гэдгийг дурдлаа.

Дэд хорооны төлөөлөгчдийн тэргүүн Элина Штейнерте Монгол Улс эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм байгуулснаар Монгол Улс конвенцод заасан үүргээ зохих ёсоор биелүүлж байгаа болохыг онцолж, улс болгон энэ үүргийг бие даан шийдвэрлэдэг болохыг онцоллоо.

Ташрамд дурдахад, Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх НҮБ-ын дэд хороо нь Монгол Улсад 2024 оны 05 дугаар сарын 05-наас 16-ны өдөр хүртэл ажиллана.

Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын Нэмэлт протоколыг дэлхийн 94 улс соёрхон баталсан бөгөөд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх Дэд хороо нь бие даасан, хараат бус 25 гишүүнээс бүрддэг. Гишүүд нь гэрээнд оролцогч улсуудыг төлөөлөхгүй, зөвхөн өөрийн мэргэжил, хувийн чадавхын хүрээнд хараат бусаар ажилладаг байна.

ЦУВРАЛ: Машины тоо, үнэлгээгээр Б.Дэлгэрсайхан ТОЛГОЙ ЦОХЬСОН бол Д.Тогтохсүрэн, Г.Амартүвшин нар машингүй болжээ
ЦУВРАЛ: Машины тоо, үнэлгээгээр Б.Дэлгэрсайхан ТОЛГОЙ ЦОХЬСОН бол Д.Тогтохсүрэн, Г.Амартүвшин нар машингүй болжээ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.