Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тээврийн хэрэгслүүдийг хилээр шуурхай гаргах чиглэл өгсөн Заставын даргын хэргийг шүүхэд шилжүүлэв

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 6 секунд

Прокурорын байгууллага дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 06-ны хооронд 279 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Нийслэлийн прокурорын газраас Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн 0108 дугаар ангийн Автозамын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “С” ХХК болон иргэн Ш.Т нарын улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг хилээр түргэн шуурхай нэвтрүүлэх чиглэлийг өгч, давуу байдал бий болгосон гэх хэрэгт

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Ногоон автобусны асуудлаарх Түр хороо маргааш хуралдаж, сонсголын товоо тогтооно
Ногоон автобусны асуудлаарх Түр хороо маргааш хуралдаж, сонсголын товоо тогтооно
 
Х.Баттулга 2006 онд нөөц нь батлагдсан ордыг авах Хятад худалдан авагч олж өгөхийг Daewoo international Corporation компаниас хүсэж байжээ