Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗӨВЛӨГӨӨ: Халууны улиралд яагаад залхуурч, нозоордог вэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 2 секунд

Халууны улиралд хангалттай сайн нойр авч, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэсэн ч нозоорч, ажлаа хийхээс залхууран, эрч хүчгүй болсон мэт мэдрэмжтэй байх нь элбэг. Тэгвэл ямар шалтгаанаас үүдэж, эдгээр шинж тэмдэг илэрдэг талаар товчхон мэдээллийг хүргэе.

Шингэний дутагдалд орох

Хүний бие организм шингэний дутагдалд орох үедээ ямар ч эрч хүчгүй, нозоорсон байдалд шилждэг аж. Бүгчим халуунд хүний бие их хэмжээний хөлс ялгаруулдаг бөгөөд энэ нь биед хуримтлагдсан шингэн болон хэрэгтэй элементүүдийг гадагшлуулдаг байна. Шингэний дутагдалд орох нь хүнийг удаан хөдөлгөөнтэй болгож, ямар нэгэн зүйл хийх хүсэлгүй болгодог. Түүнчлэн шингэний дутагдалд орох үед цус өтгөрч эхэлдэг бөгөөд үед цусыг судсаар гүйлгэхийн тулд зүрх хэт ачаалж, бие хурдан ядардаг байна.

Даралт буурах

Биеийн даралт буурах үед уураг тархинд хүчилтөрөгч маш бага хэмжээтэй очдог байна. Энэ тохиолдолд бие организм илүү их ачаалдаг тул сульдаж, ядарсан мэт мэдрэмж төрдөг. Ялангуяа хэт мэдрэмтгий хүмүүсийн хувьд халуун цаг агаарт хүчилтөрөгчийн дутагдлаас болж толгой өвдөх, эргэх шинж тэмдэг илэрнэ.

Цаг агаарын тогтворгүй байдал

Тодорхой шалтгааны улмаас сүүлийн жилүүдэд цаг агаарын нөхцөл байдал тааварлахын аргагүй болсон. Өнөөдөр зэврүүн хүйтэн салхитай өдөр байж болох ч маргааш нь хэт нар шарсан, халуун өдөр байх жишээний. Тэгвэл цаг агаарын хувьсан өөрчлөмтгий байдал хүний биед хүчтэй нөлөөлдөг байх нь. Дулаахан, халуун орчинд хүн илүүтэй тайвширч, нозоорсон, ядарсан мэдрэмжтэй болдог.

Илчлэг дутагдах

Зуны улиралд хүмүүс ихэвчлэн жимс жимсгэнэ, хөнгөн салат, зуушаар хэрэгцээгээ хангадаг. Энэ нь өдрийн авах шаардлагатай илчлэгийн хэмжээнд хүрдэггүй тул жин хаяж эхэлдэг. Үүнээс үүдэж, нозоорсон мэт мэдрэмж хүчтэй мэдрэгддэг байх нь. Учир нь илчлэг бидэнд эрч хүч өгч, тухайн өдрийг даван туулахад онцгой нөлөө үзүүлдэг.

Хөдөлгөөн ихдэх

Хүйтэн сэрүүний улиралд хүмүүсийн хөдөлгөөний идэвх харьцангуй бага байдаг бол дулааны улиралд эсрэгээрээ нэмэгддэг аж.

Наранд удаан байх

Зуны улиралд нар жаргах цаг хойшилж, бид ихэнх хугацааг халуун наранд өнгөрөөдөг. Мэдээж хэрэг дулаахан бөгөөд гэгээтэй үед сэтгэл санааны ч байдал дээрдэж, Д витаминаа нөхөх таатай нөхцөл бүрддэг. Гэвч хурц нарны гэрэлд удаан байх нь нозооруулж, ажлын идэвхийг бууруулдаг.

Халуунд хэрхэн нойрмоглохгүй байх вэ?

Үнэхээр нойр тань хүрч, ямар ч эрч хүчгүй болсон бол 20-30 минут дуг хийсэн нь дээр. Ингэснээр тархи амарч, хийх ёстой ажлаа үргэлжлүүлэх эрч хүчээр сэлбэгдэнэ. Мөн шингэний дутагдлаа нөхөж, ус сайн уух нь чухал. Түүнчлэн цэвэр ус уух нь бусад цай, кофе, жүүс ууснаас илүү биеийг тань сэргээж, эрүүл мэндэд тустай байх болно. Чихэрлэг болон хийжүүлсэн ундаа нь нүүрс усаар баялаг тул хөлс ялгаруулахад нөлөөлдөг байна. Дээр дурдсанчлан хөлс их хэмжээгээр ялгарах нь таныг улам бүр ядраадаг.

Хүний хөлс ялгарах үед биед хэрэгтэй давс болон бусад микроэлементууд гадагшилдаг байна. Тийм учраас давс агуулагдсан хоол хүнсийг шаардлагатай үед хэрэглэх шаардлагатай. Мөн давстай бүтээгдэхүүн натри агуулдаг тул даралтыг хэвийн болгодог. Харин хэтрүүлэн хэрэглэж болохгүй бөгөөд өдөрт тал цайны халбага давс хэрэглэхийг эмч нар зөвлөдөг. Зөвхөн халуунд төдийгүй бүтэн жилийн турш мөрдөх хэрэгтэй гол зөвлөгөө бол тав тухтай унтах орчныг бүрдүүлэх юм. Учир нь нойроо бүрэн бүтэн авах нь дараагийн өдрийн биеийн байдалд маш ихээр нөлөөлдөг байна. Түүнчлэн унтахаасаа өмнө хүнд хоол идэхгүй, архи уухгүй байх нь дээр юм. Эс тэгвээс бие тань тэдгээрийг шингээхийн тулд амарч чадахгүй билээ. Унтлагын өрөө тань аль болох харанхуй, бага зэрэг сэрүүн байх нь таныг сайн амрааж чадах юм.

Нийслэлийн төсөвт 4.1 тэрбумын хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Нийслэлийн төсөвт 4.1 тэрбумын хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.