Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Хотын дарга зарим үүрэг даалгаврыг өгөв.
Хотын дарга Х.Нямбаатар хэлэхдээ "Татвар төлөгчдийн мөнгийг яаж үрэн таран хийх үү гэсэн агуулгатай сургууль, цэцэрлэгийн барилгуудын зургийг өөрчил. 150 хүүхдийн цэцэрлэгийг хувь хүн барья гэвэл 1.5 тэрбум төгрөгөөр барих байтал та нар 3 тэрбумд багтааж чадахгүй байгаа. Дээр нь дандаа авлига авна. Авлига авсан хүн чинь авлигынхаа мөнгийг ашигтайгаа олохын тулд дандаа зардлаа өсгөнө.
Энэ бол 2028 он хүртэл үргэлжлэх давалгаа юм билээ. Хөрөнгө оруулалтын газар үүнийг анхаар. Хэн гэдэг УИХ-ын гишүүн тойрогтоо сургууль, цэцэрлэгийн барилгын тендерийг "будилаантуулсан" гээд комиссын гишүүдийнх нь нэртэй зарлана" гэлээ.