АНУ-аас гаралтай “Сүнсний баяр”-ыг сүүлийн жилүүдэд дэлхий даяар өргөн дэлгэр тэмдэглэх болсон. Тус баярын хамгийн алдартай зан үйл нь бага насны хүүхдүүд сүнс, чөтгөрийн хувцас хэрэглэл өмсөж дүрээ хувилган хөршүүдийнхээ хаалгыг тогшин чихэр цуглуулдаг уламжлал юм.
Харин энэ жил коронавирусын улмаас Лос Анжелес хотод сүнсний баяр тэмдэглэхийг хорилоо. Тодруулбал Лос Анжелес хотын Нийгмийн Эрүүл Мэндийн Газраас тус баярын өдрөөр хаалга тогшин чихэр цуглуулах, багт наадам хийх болон олныг цуглуулсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргалаа.
Эх сурвалж: www.foxnews.com