АНУ-д хагас сая гаруй хүүхэд шинэ коронавирусийн халдвар авсан тухай Америкийн Хүүхдийн Анагаах Ухааны Академи болон Хүүхдийн эмнэлгүүдийн холбооноос мэдээлжээ. Өнгөрсөн наймдугаар сарын 20-ноос энэ сарын 3-ны хооронд 70,630 хүүхэд халдвар авсан гэж бүртгэгдсэн бөгөөд энэ нь хоёр долоо хоногийн хугацаанд хүүхдэд коронавирус илэрсэн нийт тохиолдол 16 хувиар өссөн байна. Энэ нь АНУ-д багадаа 513,415 хүүхэд цар тахлаар өвчлөөд байгаа гэсэн үг юм.
"Эдгээр үзүүлэлт бид яагаад энэ вирусийг нухацтай авч үзэх хэрэгтэйг сануулж байна. Өнгөт арьстай болон латин гаралтай хүүхдүүд, ядуурлын түвшин өндөртэй газруудад харьцангуй олон тохиолдол бүртгэгдэж байна. Бид энэ нийгмийн тэгш бус байдлыг арилгахын тулд илүү их хичээх хэрэгтэй" хэмээн Америкийн хүүхдийн эмнэл зүйн академийн Ерөнхийлөгч, доктор Салли Гоза хэлжээ. АНУ-д Ковид-19-өөр өвчилсөн нийт хүмүүсийн бараг 10 хувийг хүүхдүүд эзэлж байна.
А.Мишээл