Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭҮК: Бүх төрлийн гэмт хэрэгт шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах, цагдан хорихоос татгалзах хэрэгтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 30 секунд

НҮБ-ын байгууллагын дур зоргоор баривчлан саатуулахаас урьдчилан сэргийлэх ажлын хэсэг 2022 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын урилгаар манай улсад ажиллаж, гаргасан дүгнэлтдээ сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа 98-99 хувьтай, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ мэтгэлцээнгүй явагдаж байгаа талаар дурдсан.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын хүний Эрхийн Үндэсний Комиссоос Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь удаагийн илтгэлдээ шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний явцад хүний эрх зөрчигдөж буй байдлыг тодорхой дурдаж, Эрх зүйн зохицуулалтыг хүний эрхийн зарчим хэм хэмжээнд нийцүүлэх талаар 19 саналыг УИХ-д илтгэн танилцуулж, улмаар Засгийн газарт чиглэл өгөх тухай 35 дугаар тогтоолыг батлан гаргасан юм. Комиссоос УИХ-д танилцуулсан зарим онцлог саналыг авч үзвэл:

  1. Бүх гэмт хэрэгт шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах, цагдан хорих хэрэглэдэг явдлаас татгалзаж, зөвхөн хорих ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах, цагдан хорих арга хэмжээ авдаг байх
  2. Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах, цагдан хорих үндэслэлийг нарийвчлан хуульчлах, “хойшлуулшгүй” тохиолдолд гэсэн хэт ерөнхий зохицуулалтыг хасах
  3. Ямар хэрэгт, яагаад баривчилж байгаа шалтгаан нөхцөлийг баривчлах үед нь өөрт нь болон өмгөөлөгчид нь тодорхой мэдэгдэж байх
  4. Баривчлах ажиллагааг шүүх бүрэн хяналтдаа авах, хамгийн богино хугацаанд, ойр байгаа шүүхдээ хүнийг баривчилсан талаар мэдэгдэх байх, цагдан хорих үндэслэлийг талуудад нээлттэй танилцуулж, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх,
  5. Хууль бусаар баривчлагдсан гэж үзэж байгаа бол харьяалах шүүхэд гомдол гаргах эрхийг нээх, өөрийг нь баривчилсантай холбоотой баримт материалтай танилцах, хуулбарлан авах;
  6. Ажлын бус цагаар, амралтын өдөр баривчилдаг гэх асуудлыг шийдэх үүднээс шүүхийг тасралтгүй, шуурхай ажилладаг болгох, таслан сэргийлэх арга хэмжээний дагнасан шүүхийг байгуулах

Монгол Улсын Засгийн газраас эдгээр саналыг тусгасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр баталсан нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хангах, хүний эрхийн зөрчлийг таслан зогсооход чухал ач холбогдолтой хууль болсон юм.

Харин эдгээр өөрчлөлтийг агуулсан хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2024 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс буюу батлагдсанаас хойш бараг долдугаар сарын дараагаас дагаж мөрдөхөөр хуульчилсан бөгөөд дараах бэлтгэл ажлыг хангах шаардлагатай гэж үзсэн. Үүнд:

  1. Хуульд шинээр зохицуулсан зүйл заалтуудын үзэл баримтлал, хүний эрхийн талаарх үндсэн зарчмууд, тэдгээрийг нэг мөр ойлгож хэрэглэх, зөв практик тогтоох зорилгоор мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч, өмгөөлөгч нарт үе шаттайгаар сургалт, хэлэлцүүлэг явуулах;
  2. Сэжигтнийг баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэх шүүх өдөр бүр 06-22.00 цагийн хооронд ажиллах зохицуулалт орсонтой холбоотойгоор тухайн шүүх холбогдох журмыг тогтоох, шүүгчийн ачааллыг тооцох, шаардлагатай бэлтгэл ажлыг хангах;
  3. Шүүх байгуулах тухай хууль батлан гаргаж, энэ хуулиар таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэх дагнасан шүүх байгуулах асуудалтай уялдуулах шаардлага байсан.

Комиссоос шинээр батлагдсан хуулийн үзэл баримтлал, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бэлтгэл ажлын талаар хийсэн хяналт шинжилгээ, холбогдох байгууллагаас авсан мэдээлэл, иргэд, олон нийтээс ирүүлж байгаа гомдол, мэдээлэлд дүгнэлт хийж үзэхэд одоогоор шүүх эрх мэдлийн болон мөрдөх чиг үүргийн байгууллагын алба хаагчдын дунд нэгдсэн болон дотоод сургалт зохион явуулаагүй, энэ талаарх алба хаагчдын мэдлэг ойлголт хангалтгүй, тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэх шүүгчдийг хэрхэн ажиллуулах талаарх журмын төсөл, гарч болзошгүй эрсдэлийг дүгнэж, авах арга хэмжээний талаар хийсэн бодитой ажил хангалтгүй, хууль хэрэгжиж эхлэхээр практик тогтно гэсэн хүлээлтэй байгаа нь харагдаж байна. Мөн шүүх байгуулах тухай хуулийг УИХ батлах хэлэлцүүлгийн шатандаа явж байна.

Хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн олон улсын сайн туршлагад нийцсэн хуулийг батлах, хүний эрхийг хангах чиглэлээр УИХ- хангалттай ажиллаж байгаа ч хууль батлагдсанаар аяндаа хэрэгждэггүй зүйл биш, үүнийг хэрэгжүүлэх албан тушаалтны мэдлэг хандлагаас ихээхэн шалтгаалах юм.

Өөрөөр хэлбэл, батлагдсан хууль, үзэл баримтлалдаа нийцсэн байдлаар хэрэгжих явдал хангалтгүй, улмаар хүний эрх зөрчигдөх байдал гарсаар байгааг засаж сайжруулах шаардлагатай гэж дүгнэж байна.

Улсын их хурлын сонгууль, Үндэсний Их баяр наадам, амралтын улирал таарч байгаа зэргээс шалтгаалан хуулийг сурталчлан таниулах хугацаа хязгаарлагдамал байгааг анхаарах нь зүйтэй.

Тиймээс хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр туссан заалтуудыг үзэл баримтлалын хүрээнд хууль хэрэгжүүлэгч албан тушаалтан ойлгож хэрэглэх чадварыг нэмэгдүүлэх үүднээс Хүний эрхийн Үндэсний комисс холбогдох байгууллага албан тушаалтанд дараах зөвлөмж, саналыг хүргүүлэхээр шийдвэрлэж байна.

  1. Хуульд шинээр туссан зүйл заалтуудыг хуулийн үзэл үзэл баримтлал, хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх, зөв практик тогтоох зорилгоор мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, өмгөөлөгч нарт 2024 оны наймдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үе шаттайгаар, тасралтгүй сургалт сургалт явуулах;
  2. Тухайн шүүх бүр сэжигтнийг баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэх шүүхийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах журмыг урьдчилсан байдлаар боловсруулж, гарч болзошгүй хүндрэлийг шийдвэрлэх хүний нөөц, зохион байгуулалтын арга хэмжээг авах;
  3. УИХ-аас хэлэлцэн батлах Шүүх байгуулах тухай хуулиар таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэх дагнасан шүүхтэй холбоотой зохицуулалтыг 8 дугаар сарын 1-ээс дагаж мөрдөхөөр тогтоож, холбогдох байгууллагууд зохион байгуулалтын арга хэмжээ авах

Хуулийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг өргөн хэмжээгээр зохион байгуулах зэрэг болно.

Гишүүдийн ИРЦ хүрээгүй тул УИХ-ын чуулганы хуралдаан НЭГ ЦАГ-аар хоцорч эхэллээ
Гишүүдийн ИРЦ хүрээгүй тул УИХ-ын чуулганы хуралдаан НЭГ ЦАГ-аар хоцорч эхэллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.