Дижитал Концепт” ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 18-нд Монгол Улсад албан ёсны мастер франчайз эрхтэйгээр GS25 дэлгүүрээ нээснээс хойш одоогоор 280 салбарт 3000 гаруй ажилчид үйл ажиллагаагаа хэвийн тасралтгүй явуулж байна. GS25 нь дэлгүүрүүдээ франчайз бизнес эзэмшихээр сонирхсон хувь хүмүүст шилжүүлэн олгох, үйлчилгээний салбарыг шинэ түвшинд хүргэх, хэрэглэгчдэдээ цаг ямагт чанартай бүтээгдэхүүн, амар хялбар хэрэглэгчийн туршлага санал болгох зорилготойгоор ажиллаж байгаа юм.
GS нэр нь "Grow with Us" буюу "Хамт өсөн дэвших" гэсэн үгсийн товчлол бол 24 цаг дээр үнэ цэнийн +1-ийг нэмснээр GS25 болдгоороо онцлог юм. Энэ сард 4-н жилийн ойн болж байгаа GS25-ынхан урамшууллаа ойн баяртайгаа уяж, "Grow with Us" нэртэйгээр илүү олон онцгой урамшуулал, уралдаануудыг үйлчлүүлэгч нартаа санал болгож байгаа аж. GS25-даа 4-н жилийн ойн баярын мэндийг хүргэе!
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!