Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ: “Гацуурт“-ын Л.Чинбатыг ХУД-ийн нутаг дэвсгэрээс гарахыг 2 сарын хугацаанд хориглолоо

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 15 секунд

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Чинбатад холбогдуулан “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ. Хууль хяналтын байгууллагад гомдлоо гаргасан” гэх мэдээллийг өөрийн фейсбүүкийн “chinbat lhagva” нэртэй цахим хуудаст 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр оруулан цахим орчинд нийтэлж хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг.

Тэгвэл Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч Л.Чинбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр сарын хугацаагаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарах зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

ЦУВРАЛ: Тэрбум, тэрбумаар үл хөдлөх нь нэмэгдсэн гишүүдээс “ОРОН ГЭРГҮЙ“ болсон нь ч байна
ЦУВРАЛ: Тэрбум, тэрбумаар үл хөдлөх нь нэмэгдсэн гишүүдээс “ОРОН ГЭРГҮЙ“ болсон нь ч байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд