Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮОНРТ 2018-2020 онд маркетингийн 2-4 менежерт нийт 97.5 сая төгрөгийн урамшуулал олгожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 28 секунд

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр Үндэсний аудитын газрын Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн 2021-2023 оны үйл ажиллагаанд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонсов.

Энэ үеэр МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэл "2024 оны дөрөвдүгээр сарын 1-нд ажил аваад өрөө шалгахад цаасан дээр 4.2 тэрбум төгрөг, үйл ажиллагаатай холбоотой 4 тэрбум төгрөгийн асуудал байсан. МҮОНРТ 2024 онд нийт 8.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар харагдаж байна" гэдгийг хэлсэн юм.

Тэгвэл МҮОНРТ-д хийсэн гүйцэтгэлийн аудитын дүгнэлтийг 2017-2020 оны улсын төсвийн санхүүжилтийн хэрэгжилт, үр нөлөөнөөс дурдвал урамшуулал олгох журмуудын зохицуулалттай холбоотой дараах зөрчлүүд байна.Үүнд:

Маркетингийн менежерийн ажлын байрны тодорхойлолтод байгууллагад шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг олох чиглэлд идэвх санаачилгатай ажиллах үндсэн чиг үүрэгтэй гэж заасан байтал МҮОНРТ-ийн захирлын 2017 оны А/79 дүгээр тушаалаар баталсан Маркетингийн менежерүүдийн ажлын чанарыг үнэлэх, урамшуулал олгох журмаар 2018-2020 онд маркетингийн 2-4 менежерт нийт 97.5 сая төгрөгийн урамшуулал олгосон.

Үндэсний зөвлөлийн 2020 оны 05 дугаар тогтоолоор үндэсний зөвлөлийн 1 гишүүнд сард олгох урамшууллын хэмжээг 500 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, үндэсний зөвлөлийн гишүүдэд олгох урамшууллын төсвийг 2020 онд 67.5 сая төгрөг хэтрүүлэн олгосон.

Захирлын зөвлөлийн 13-15 гишүүдэд 2018-2020 онд уран бүтээлийн 172.6 сая, төсөл хөтөлбөрийн 62. сая, чанарын 167.5 сая нийт 402.2 сая төгрөгийн урамшууллыг давхардуулан олгосон.

МҮОНРТ-ийн захирлын 2010 оны 374 дүгээр тушаалаар баталсан Цалин хөлсний журам, 2019 оны А/12 дугаар тушаалаар Цалин хөлсний журамд оруулсан өөрчлөлтөөр цалин болон ур чадварын нэмэгдэл орсон дүнгээс ажлын гүйцэтгэлийн үр дүнгийн нэмэгдлийг 20.0 хүртэл хувиар бодож олгохоор заасны дагуу нэмэгдэл орсон дүнгээс гүйцэтгэлийн үр дүн бодож 339.3 сая төгрөг давхардуулж олгосон.

МҮОНРТ-ийн 2018-2020 онд олон нийтийн өмчөөс нийт 615.7сая төгрөгийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан байна.

Тухайлбал:

  • Шүүхийн шийдвэрээр ажлаас халагдсан ажилтанд 44.2 сая төгрөгийн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгосон
  • Шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахад 143.4 сая төгрөг
  • Байгууллагын үйл ажиллагааны тайлан хэвлүүлэхэд 143.7 сая төгрөг
  • МҮОНРТ-ийн болон бусад хэлтсийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхэд 229.2 сая төгрөг
  • Хуулийн зөвлөх үйлчилгээ авахад 55.2 сая төгрөг тус, тус зарцуулсан.

Олон улсын Робокон тэмцээнд оролцох зочид төлөөлөгчдийг хүлээн авч байрлуулах нээлттэй тендертшаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул үнэлгээний хороо бүх тендерээс татгалзах шийдвэр гаргасан байхад Үндэсний зөвлөлийн шийдвэрээр шаардлага хангаагүй тендер ирүүлсэн компанитай 383 сая төгрөгийн шууд гэрээ байгуулсан.

Ж.Батзандан: Б.Хурц хаана нэр дэвшинэ. Би тэнд нэр дэвшинэ
Ж.Батзандан: Б.Хурц хаана нэр дэвшинэ. Би тэнд нэр дэвшинэ
 
Л.Мөнхбаясгалан: 5 тэрбумын хулгайд хаагуур нь оролцсон юм. Нэр төрөө цэвэрлэмээр байна
Л.Мөнхбаясгалан: 5 тэрбумын хулгайд хаагуур нь оролцсон юм. Нэр төрөө цэвэрлэмээр байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.