Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Энхболд: МҮОНРТ-ийн удирдлага санхүүжилтээсээ давсан зарлага гаргаж хууль зөрчиж болохгүй

Огноо
Унших
2 минут 43 секунд

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хурлаар МҮОНРТ-ийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлангийн талаар хэлэлцсэн.

Энэ үеэр ТББХ-ны дарга Н.Энхболд "МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл бие дааж ажиллаад улс төрийн нөлөөллөөс ангид ажиллана гэдэг бол дураараа загинах тухай асуудал огт биш. Хуультай, дүрэмтэй. Үүнийхээ л дагуу ажиллах ёстой. Үндэсний зөвлөл болохгүй байна гэж олон хүн ярилаа. Тэгж үзэж байгаа бол хуульдаа Үндэсний зөвлөлийн гишүүдийг сольдог хуулийн заалтыг нэмэх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд Үндэсний зөвлөл шийдвэр гаргаж чадахгүй дотроо хагаралдсан. Сүүлдээ гүйцэтгэх зөвлөл нь дураараа загинадаг болсон. Үндэсний зөвлөл шийдвэр гаргаагүй байхад гүйцэтгэх зөвлөл нь Үндэсний зөвлөлийн баталсан төсвөөс илүү мөнгөөр хүмүүсийн цалинг нэмээд сууж байдаг. Ийм байж болохгүй.

Үндэсний зөвлөл нь шийдвэрээ гаргаад тэр хүнийг халсан байхад халагдсан хүн шийдвэр гаргаад цалин олгоод явсан байна. Ийм байж таарахгүй. Үндэсний зөвлөлийн шийдвэрээс давсан шийдвэр гаргасан гүйцэтгэх удирдлагын асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа байх.

Засгийн газар УИХ-аас баталсан улсын төсвөөс илүү мөнгө зараад байдаггүй биз дээ. Яг үүнтэй адилхан байх ёстой. Энэ удаа хуулийг шинэчилж чадахгүй ч гэсэн төрийн бодлого залгамжтай байх үүднээс дараагийн УИХ, МҮОНРТ-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах байх" гэв.

Улмаар ТББ-ын хорооноос дараах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.

МҮОНРТ-ийн тухай хуульд заасны дагуу телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс, түүний хэмжээг шинэчлэн тогтоох, тооцоо судалгааг хийх,

МҮОНРТ-ийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах санхүүгийн дэмжлэгийг бодит нөхцөл байдалд тулгуурлан төсөвт тусгах. Гүйцэтгэлд нь хяналт тавих

МҮОНРТ-ийн техник, технологийг хөгжүүлэх.

Хөтөлбөрийн бодлогоос бусад асуудлаар гарсан Үндэсний зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих.

Алдаа зөрчлийг арилгах хүрээнд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал стратегийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлуулан хэрэгжилтийг тайлагнах, удирдах түвшний албан хаагчдыг журмын дагуу сонгон шалгаруулж сонгох, хөтөлбөрийн бодлогыг хараат бусаар хэрэгжүүлэх.

ААН-ийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
ААН-ийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
 
ҮСХ: Монголчууд хоногт 12 цагийг унтаж, хооллоход, 32 минутыг боловсролын үйл ажиллагаанд зарцуулж байна
ҮСХ: Монголчууд хоногт 12 цагийг унтаж, хооллоход, 32 минутыг боловсролын үйл ажиллагаанд зарцуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.