УЕПГ: Прокурорын байгууллага Хөгжлийн банкнаас санхүүгийн зээл авсан тохиолдол байхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Өмгөөлөгч Б.Баяраа өөрийн цахим хуудсанд “Хөгжлийн банкны 2018-2022 оны олон улсын аудитлагдсан санхүүгийн тайланд тусгагдсанаар Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар хамтдаа 2 тэрбум гаруй төгрөгийн зээл аваад, төлж дуусгаагүй байна” гэсэн мэдээлэл гаргасан. Энэ талаар Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харилцах албанаас тодруулахад,

"Улсын ерөнхий прокурорын газар Хөгжлийн банкнаас зээл авсан гэдэг нь ташаа мэдээлэл байна. Прокурорын байгууллага Хөгжлийн банктай гэрээ байгуулж, санхүүгийн зээл авч байсан тохиолдол байхгүй.

Харин АСЕМ-ын үйлчилгээнд ашиглагдаж байсан 43 автобусыг зарим төрийн байгууллагуудад шилжүүлсэн, үүнээс манай байгууллагад 1 автобусыг үндсэн төлбөрийг 10 жилийн хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгээр, “Ди Би Эм лизинг” ХХК-тай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээгээр 2018 онд шилжүүлсэн. Одоо прокурорын байгууллага дээрх 1 автобусны төлбөрийг хуваарийн дагуу, хэвийн төлж байгаа.

“Ди Би Эм лизинг” ХХК нь Хөгжлийн банкны охин компани учраас тус банкны 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд дээрх төлбөрийн асуудал тусгагдсан байх. Үүнийг өмгөөлөгч Б.Баяраа сайтар нягталж, тодруулалгүйгээр “Улсын ерөнхий прокурорын газрыг Хөгжлийн банкнаас зээл авсан” мэтээр буруу ойлгож бичсэн байна" гэх тайлбарыг өглөө.

Е-баримт системд 14 мянган хуурамч баримт үйлдэж, 1.3 тэрбум төгрөгийн буцаан олголтыг хууль бусаар авчээ
Е-баримт системд 14 мянган хуурамч баримт үйлдэж, 1.3 тэрбум төгрөгийн буцаан олголтыг хууль бусаар авчээ
 
Метромоллын уулзвараас Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замын  засвар маргааш 06:00 цагт дуусна
Метромоллын уулзвараас Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замын засвар маргааш 06:00 цагт дуусна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!