
Дорнод бүсийн хоёрдугаар шатны цувралд Миами хит Милуаки баксийг 4:1-ийн харьцаатайгаар буулган авлаа. Өнөөдрийн тоглолтод Миами хит багийн 6 тоглогч 10-аас дээш оноо авч жигд тоглолоо. Харин багийн лидер Яннисаа гэмтэл бэртэлд алдсан Милуаки баксаас Крис Мидллтон 23 оноо 6 ашигтай дамжуулалт өгч, Брүүк Лопез 15 оноо, 14 самбар авсан. Ингэснээр 103:94 харьцаатайгаар Миами хит тав дахь тоглолтод ялалт байгуулж дараагийн шатанд шалгарлаа.