Өнгөрсөн хоногт галын 3 дуудлага бүртгэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Өнгөрсөн хоногт галын 3 дуудлага бүртгэгджээ. Тодруулбал, орон нутагт нэг, нийслэлд хоёр тохиолдол бүртгэгдсэн байна.

  • Орхон аймаг, Баян-Өндөр сум Ихзалуу баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 09:09 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Улаанбаатар хот, Налайх дүүрэг 1 дүгээр хорооны “Сайхны саравч” гэдэг газар гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 11:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-н 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 21 дүгээр хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 17:19 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 6 метр хашаа, 2х3 метрийн хэмжээтэй амбаар бүрэн, иргэн Э-ын 6 метр хашаа, 2х2 метрийн хэмжээтэй амбаар бүрэн, иргэн Б-ын 6 метр хашаа, 2х2 метрийн хэмжээтэй амбаар бүрэн, иргэн Э-ийн 6 метр хашаа, 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Г.Батбаярын амиа алдсан хэрэгт нэр бүхий хүмүүсийг гэрчээр дуудаж мэдүүлэг авч байна
Г.Батбаярын амиа алдсан хэрэгт нэр бүхий хүмүүсийг гэрчээр дуудаж мэдүүлэг авч байна
 
УИХ-ын гишүүн Г.Дамдинням Төвийн бүсэд нэр дэвших эрхээ авлаа
УИХ-ын гишүүн Г.Дамдинням Төвийн бүсэд нэр дэвших эрхээ авлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!