Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тэнүүн-Огоо” ХХК-ийн 75 тэрбум төгрөгийн өртөг бүхий хөрөнгийг нийслэлийн өмчид хүлээн авч бүртгэлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

"Тэнүүн-Огоо" ХХК нь "НОГООН АВТОБУС"-ны хэрэгт холбогдож, улмаар нийслэлд учирсан хохирлыг тус компаниар нөхөн төлүүлэхээр болсон байдаг.

Өмнө нь энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг "Тендерийн баталгаанд тавьсан 11.5 тэрбум төгрөгийг царцааж, улсын төсөвт татсан. Үлдсэн 76 тэрбум төгрөгийн хохирлыг тус компанийн нийтийн тээврийн зориулалттай хөрөнгүүдийг үнэлж авах асуудал хуулийн байгууллага шалгах явцад яригдсан. "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг зарим хөрөнгө үнэлэгдээгүй байна. Үүнд дахин тодруулга хийж, АТГ-аас эцсийн байдлаар 75 орчим тэрбум төгрөгт үнэлсэн хөрөнгийг өгье гэсэн. Эдгээр нь нийтийн тээврийн зориулалттай автобус баазууд, гарааш, газрын эрх, засварын төвүүд байгаа" гэх тайлбарыг өгч байсан юм.

Тэгвэл тус компанийн 75 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авсан талаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг НИТХ-ын хуралдаанд танилцууллаа.

БНСУ-ын T-money групптэй байгуулсан гэрээг цуцалж, Улаанбаатар смарт карт ХХК-ийн системийг өөр шийдэлтэй системээр солино
БНСУ-ын T-money групптэй байгуулсан гэрээг цуцалж, Улаанбаатар смарт карт ХХК-ийн системийг өөр шийдэлтэй системээр солино
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд