Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг “ШУВУУ” ажиллагааны хүрээнд албадан авчирлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан ба бусадтай бүлэглэн олон удаагийн үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан.

Түүнийг Монгол улсад авчрах ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яам, Цагдаагийн Ерөнхий Газар хамтран зохион байгууллаа.

Х.Нямбаатар: Д.Өнөрболор УИХ-ын гишүүн гэдгээрээ Хотын даргыг дарамталж, ашиг сонирхлын зөрчлөө тулгаж болохгүй
Х.Нямбаатар: Д.Өнөрболор УИХ-ын гишүүн гэдгээрээ Хотын даргыг дарамталж, ашиг сонирхлын зөрчлөө тулгаж болохгүй
 
Махны үнэ 300-500 төгрөгөөр нэмэгджээ
Махны үнэ 300-500 төгрөгөөр нэмэгджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!