НИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан үргэлжилж буй. Хуралдаанаар нийслэлээс бонд гаргаж, бохирын асуудал, зам засварын ажлыг хэрхэн үргэлжлүүлэх талаар хэлэлцэж байгаа юм.
Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар "2 сая хүн амтай нийслэлийн Төв цэвэрлэх байгууламж лаг боловсруулах үйлдвэргүй. 60 жилийн өмнө "лаг"-аа зөөж хаядаг байсан. Одоо ч гадаа талбайд хатаагаад, Эмээлтийн цаана аваачиж булдаг технологитой. Ирэх жил цэвэрлэх байгууламжаа иж бүрэн технологитой болгоё гэвэл "Туул-1" коллекторыг энэ жилдээ холбож дуусгаад, бүрэн хүчин чадлаар нь цэвэрлэх байгууламжийг ажиллуулъя. Улмаар ирэх жил гадаад, дотоод аль нэгэн эх үүсвэрээр дамжуулан лаг боловсруулах үйлдвэр барьснаар Улаанбаатар хотын баруун талын үнэр дарагдана" гэлээ.