Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сүнжид: Хэвлэлийн эрх чөлөөний индексээр бид ухарсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

“Монголын Эмнести интернэшнл” байгууллагаас "Дэлхийн хүний эрхийн төлөв байдлын тайлан”-г танилцууллаа. Энэ үеэр Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, хууль зүйн доктор Д.Сүнжид хэлэхдээ "Энэ жил эдийн засаг, нийгэм соёлыг эрхийг голлон авч үзлээ. Нэн тэргүүнд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх тулгамдаж байна. Өвлийн улиралд агаарын бохирдол ихэсдэг, хавар зуны улиралд хөрс, усны бохирдол нэмэгдэж байгаа нь хамгийн гол асуудал боллоо. Иймээс хамгийн түрүүнд шийдэх боломжтой асуудлыг нь бид зөвлөнө. Ерөнхийдөө дэлхийн геополитикийн асуудал өөрчлөгдөж байна. Зөрчил мөргөлдөөн Монголд дам байдлаар нөлөөлөх болсон. Өмнө нь 1948 оноос өмнө яригдаж байсан асуудал дахин сөхөгдөж сануулах хэрэгцээ гарч байна” гэлээ. Мөн үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ "Хэвлэлийн эрх чөлөөний индексээр бид ухарсан үзүүлэлттэй байна. Дэлхийн шударга ёсны үзүүлэлтэд өнгөрсөн онуудын индекс хэвээрээ, аль эсвэл ухарсан. Сайжирсан гэх үзүүлэлт бид хэлж чадахгүй. Хамгийн гол нь хүний эрх хангагдах ёстой, ахиц дэвшил гарах ёстой. Үүний тулд анхан шатандаа үр дүнтэй ажилладаг системийг бий болгох шаардлагатай" гэлээ.

Л.Энх-Амгалан: Шинжлэх ухаанд ДНБ-ий 2 хувьтай тэнцэх хэмжээний төсөв зарцуулна гэсэн нь “ЛООЗОН“ болж үлдсэн байна
Л.Энх-Амгалан: Шинжлэх ухаанд ДНБ-ий 2 хувьтай тэнцэх хэмжээний төсөв зарцуулна гэсэн нь “ЛООЗОН“ болж үлдсэн байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.