Энэ сарын 21-ний өдөр ээж хүү хоёр угаартаж, 11 настай хүү амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Энэ талаар бид НЭМҮТ-өөс тодруулахад,
"2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цаг 25 минутад "Сонгинохайрхан дүүргийн 41-р хороо ... тоотод эхнэр, хүүхэд 2 угаартсан байна" гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу түргэн тусламжийн баг хаяг дээр 11 минутын дараа очиход 11 настай 1 эрэгтэй хүүхэд нас барсан байдалтай, 40 настай 1 эмэгтэй хүн угаарын хүнд зэргийн хордлоготой байсан" гэх мэдээллийг өглөө.
Иймд иргэд та бүхэн угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.