Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Угаарын хийн хордлогын 48,6 хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

Угаарын хийн хордлогын 48,6 хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлж байна. Иймд бага насны хүүхдээр галлагаа хийлгэхгүй байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

Иймд иргэд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэе.

  • Гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх
  • Зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгах, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөх
  • Хүйтний эрч чангарахаас өмнө яндангаа хөөлөх (яг одоо)
  • Шахмал түлш бүрэн шаталт дуустал яндангийн сойлтыг хаахгүй байх, үнсний савыг тогтмол цэвэрлэх
  • Угаарын хий мэдрэгч дохиоллыг гэр, сууцандаа суурилуулах (Монгол гэрт тоононоос доош 30см орчим зайд, байшинд унтлагын өрөөний таазны голд, олон өрөөтэй бол өрөө бүрд), уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, сард нэг удаа тоос шороог нь зөөлөн даавуугаар цэвэрлэх, дохиоллыг салгаж унтраахгүй байх
  • Галлагаа хийхдээ нунтаг түлш хэрэглэхгүй байх
  • Хүүхдийг гэрт үлдээх үедээ зуух, пийшин шахмал түлшээр хэт дүүргэхгүй байх
  • Автомашины граж зэрэг битүү орчинд автомашины хөдөлгүүр асаалттай орхихгүй байх, хажууд нь унтахгүй байх
  • Ямар ч тохиолдолд гал түлсэн л бол яндангаа сугалж өрхөө бүтээхгүй байх зэргээр мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмж, сэрэмжлүүлгийг тогтмол дагаж мөрдөхийг зөвлөж байна.

УГААРЫН ХИЙН ХОРДЛОГЫН ҮЕД АНХНЫ ТУСЛАМЖ ХЭРХЭН ҮЗҮҮЛЭХ ВЭ

  • Угаартай орчноос яаралтай гаргах
  • Унтуулахгүй байх
  • Ам, хамар, залгиурыг чөлөөлж, цэвэрлэх (шаардлагатай үед хиймэл амьсгал, цээж шахалтыг яаралтай хийх)
  • Эмчид яаралтай хандах шаардлагатай.
Т.Доржханд: Саналын хуудаст улс төрийн намуудын даргын мэдээлэл, лого, таних тэмдгийг заавал оруулахыг СЕХ-оос шаардана
Т.Доржханд: Саналын хуудаст улс төрийн намуудын даргын мэдээлэл, лого, таних тэмдгийг заавал оруулахыг СЕХ-оос шаардана
 
Н.Учрал: Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, Төрийн бүтээмжийн хуультай болох ёстой
Н.Учрал: Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, Төрийн бүтээмжийн хуультай болох ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.