Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Угаартсан 19 хүний 8 нь бага насны хүүхэд байжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Нийслэлд 8-50 насны 19 иргэн угаартсан байна. Тэдний найм нь бага насны хүүхдүүд болохыг Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газраас мэдээллээ. Тодруулбал, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт угаартсан гэх 4 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ сарын 7-нд бүртгэгдсэн байна.

Иймд иргэдийг галлагаа эхлэхээс өмнө ханан пийшингийн татах сувгийг сайтар цэвэрлэх, зуухны битүүмжлэлийг сайжруулах, үнсний шүүр, зуухны хүхээ зэргийг засаж янзлах, угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулж өөрийн болон гэр бүлийнхээ гишүүдийн амь нас, эрүүл мэндэд учрах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Цахилгааны төлбөрийн баримтаа Ebarimt системд автоматаар бүртгүүлэх заавар
Цахилгааны төлбөрийн баримтаа Ebarimt системд автоматаар бүртгүүлэх заавар
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ