Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

VISUAL TOIM: Г.Занданшатар даргатай “ХЭЦҮҮ АНГИ”-ийн ирцийн нэгдсэн мэдээлэл

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 16 секунд

2020-2024 оны парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад хоёр сар хүрэхгүй зай үлдээд буй. Бид энэ дөрвөн жилийн хугацаанд УИХ-д сонгогдсон 76 гишүүний чуулганы хуралдаанд хэрхэн оролцсон талаарх ирцийн мэдээллийг өмнө нь бэлтгэн хүргэж байсан билээ.

Тодруулбал, 2020-2024 оны 3 сар хүртэлх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хамгийн олон удаа тасалсан, хоцорсон, чөлөө авсан, өвчтэй байсан тус бүр 10 гишүүний мэдээллийг онцлон хүргэсэн юм. Үүнд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нэг чуулганы дайтай тасалж, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 74 удаа хоцорч, Сү.Батболд хамгийн хариуцлагагүй гишүүнээр тодорсон байдаг.

Тэгвэл энэ удаад 76 гишүүн тус бүрийн 2020-2024 онд хууль тогтоох дээд байгууллагын хуралдаанд хэрхэн ирцтэйгээр оролцсон болохыг дэлгэрэнгүйгээр танилцуулж байна.

2020-2024 оны парламент сайн, муу аль ч талаараа "зартай" болж өндөрлөхөөр байна. Нэг талаараа ҮХНӨ, төрийн тогтолцооны суурь өөрчлөлтүүдийг хийсэн нь давуу тал болж, араас нь УИХ-ын хяналт, шалгалтын тухай хууль, Баялгийн сангийн тухай хууль зэрэг өмнө нь хөдөлгөөнгүй гацаж байсан чухал хуулиудыг урагшлуулж буй. Гэвч нөгөө талдаа парламентын өөрийн дархлаа суларч, танхимын гишүүдийн дэг алдагдаж, ёс зүй, хариуцлагын асуудлууд хаягдаж ирсэн гэж хэлж болох бөгөөд хамгийн олон сэжигтэн, яллагдагчтай парламент байснаараа онцлогтой юм.

Г.Занданшатар даргатай "хэцүү анги" гэж хэлж болохоор энэ удаагийн парламентад дан ганц муу зүйлс ч яригдах бус авлигын эсрэг хуулиас авхуулан бусад хэрэгтэй хуулиудыг баталж, улс төрийн амаргүй цаг хугацааг дунд нь давж ирсэн утгаар "хэцүү" анги гэдэг тодорхойлолтод аль аль нь дүйж буй.

/жич: Зураг тус бүрийн товших хэсэгт дарж ирцийн мэдээллийг харна уу./

НЭГ. 2020-2024 ОНЫ УИХ-Д АН-ААС СОНГОГДСОН 11 ГИШҮҮНИЙ ИРЦИЙН МЭДЭЭЛЭЛ

Ирцийн мэдээллээс харвал УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн 2020-2024 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд чуулганы хуралдааныг 16 удаа тасалж, 18 удаа хоцорч, 7 удаа чөлөө авч, 3 удаа эмнэлгийн чөлөөтэй байснаар намын бусад 10 гишүүнээ тэргүүлсэн бол УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хуралдаанд намаасаа хамгийн идэвхтэй суусан буюу энэ 4 жилийн хугацаанд огт таслаагүй бөгөөд хуралдаанаас 2 удаа хоцорч, 2 удаа эмнэлгийн чөлөө авч байжээ.

ХОЁР. 2020-2024 ОНЫ УИХ-Д НИЙСЛЭЛЭЭС СОНГОГДСОН МАН-ЫН ГИШҮҮДИЙН ИРЦИЙН МЭДЭЭЛЭЛ

ГУРАВ. 2020-2024 ОНЫ УИХ-Д ОРОН НУТГААС СОНГОГДСОН МАН-ЫН ГИШҮҮДИЙН ИРЦИЙН МЭДЭЭЛЭЛ

ДӨРӨВ. 2020-2024 ОНЫ УИХ-Д ОРОН НУТГААС СОНГОГДСОН МАН-ЫН ГИШҮҮДИЙН ИРЦИЙН МЭДЭЭЛЭЛ

ТАВ. 2020-2024 ОНЫ УИХ-Д ОРОН НУТГААС СОНГОГДСОН МАН-ЫН ГИШҮҮДИЙН ИРЦИЙН МЭДЭЭЛЭЛ

Ирцийн мэдээллээс харвал УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Сү.Батболд нар 2020-2024 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд чуулганы хуралдаанд хамгийн "муу" ирцтэй оролцсон гишүүдээр тодорч байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар 36 удаа тасалж, 36 удаа хоцорч, 7 удаа чөлөө авч, 4 удаа эмнэлгийн чөлөөтэй байв. Харин УИХ-ын гишүүн Сү.Батболд энэ 4 жилийн хугацаанд 15 удаа тасалж, 74 удаа хоцорч, 9 удаа чөлөө авч, 25 удаа эмнэлгийн чөлөөтэй байсан байна.

Харин МАН-ын гишүүдээс хамгийн идэвхтэй чуулганы хуралдаанд суусан нь УИХ-ын гишүүн Г.Занданшатар энэ дөрвөн жилийн хугацаанд парламентыг удирдахдаа 4 удаа чөлөө авч байсан байх бөгөөд тасалсан, хоцорсон, эмнэлгийн чөлөө авч байсан бүртгэлгүй байна.

Эрх баригч намын хууль тогтоох дээд байгууллагад ажилласан ирцийн үзүүлэлтийг харвал 95 хувь нь тасалсан, хоцорсон, чөлөө авсан, эмнэлгийн чөлөөтэй гэж бүртгэгджээ.

ЗУРГАА. 2020-2024 ОНЫ УИХ-Д ХҮН НАМААС БОЛОН БИЕ ДААН СОНГОГДСОН ГИШҮҮДИЙН ИРЦ

Энэ парламентын хугацаанд бие даан сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг 14 удаа тасалж, 23 удаа хоцорч, 7 удаа эмнэлгийн чөлөө авч, 5 удаа чөлөөтэй байсан байна. Мөн бие даагч УИХ-ын гишүүн С.Ганбаатар 14 удаа тасалж, 30 удаа хоцорч, 26 удаа чөлөө авч байжээ. Тэгвэл УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд нийт 5 удаа тасалж, 48 удаа хоцорч, 11 удаа чөлөө авч байсан байна.

Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, гүйцэтгэх засаглалын ажиллах таатай нөхцөлийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлсэн Г.Занданшатарын ахалсан УИХ ололт амжилт, алдаа оноог энэ тэнцүүхэн үүрсэн гэж хэлж болохоор юм. Нэг талдаа тэд улс төрийн тогтолцооны шинэчлэлийг хийж чадсан бол нөгөө талд өнгөрсөн найман удаагийн парламентын залгамж халаа, тогтолцооны мухардалд цэг тавьж, сүүлчийн 76 гишүүнтэйгээр өндөрлүүлж байна.

Тэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж, төрийн тогтолцооны суурь өөрчлөлт, шинэчлэлүүдийг хийснээр дараагийн шинэ парламентын босгыг өндөрсгөж, улс төрийн намууд бодлого, шийдлээрээ өрсөлддөг болох, УИХ илүү олон намын төлөөллөөс бүрдэх, гишүүдийн тоо 126 болж нэмэгдэх зэрэг том суурийг тавиад буй.

Гэвч 2020-2024 онд байгуулагдсан УИХ түүхэндээ хамгийн олон яллагдагч, сэжигтэнтэй гэдгээрээ онцлог байв. Хөгжлийн банк, Боловсролын сангийн зээл, Нүүрсний хулгайн хэрэг ил болж, УИХ-ын 17 гишүүн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон хууль, шүүхээр шалгагдаж, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөнөөр энэ удаагийн парламент 73 гишүүнтэйгээр бүрэн эрхээ дуусгавар болгож байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүдийн хууль санаачлах, батлах, асуудал хэлэлцэх, бодлого тодорхойлж, шийдэл ярих, мэтгэлцэх идэвх харьцангуй буурч, хуралдааны оролцоо хангалтгүй байсан нь гишүүдийн ирцээс харж болохоор байна. Товчхондоо хууль тогтоох дээд байгууллагын дархлаа сул, дотоод менежмент хангалтгүй байсан нь үүгээр харагдаж буй юм.

FACELOOK: Гал асаасан “Галзуу Ганаа“ буюу Фантастикийн “ГОЛ БАГАНА“ Б.Барслхагва
FACELOOK: Гал асаасан “Галзуу Ганаа“ буюу Фантастикийн “ГОЛ БАГАНА“ Б.Барслхагва
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.