Энэ онд нийслэлийн 10 байршилд борооны ус зайлуулах шугам угсарна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 27 секунд

Энэ онд нийслэлийн 10 байршилд нийт 16 км урт борооны ус зайлуулах шугам угсарна. Борооны ус зайлуулах шугам угсралтын ажлын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер С.Батсайханаас тодрууллаа.

Тэрбээр “Геодези, усны барилга, байгууламжийн газраас энэ зун Чингисийн өргөн чөлөөний авто замд 6 км борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөж байгаа нь 2025 онд хийгдэх хамгийн урт ус зайлуулах шугам юм. Мөн борооны ус ихээр тогтож, иргэд зорчиход хүндрэл үүсгэдэг байршлууд болох Төмөр замын авто зогсоол орчимд, Алтай хотхоны арын туслах замд борооны ус зайлуулах шугам угсарна” гэлээ.

Энэ онд хийх борооны ус зайлуулах шугамын ажлууд:

  1. Төмөр замын авто зогсоол орчмын борооны ус зайлуулах шугамын ажил, Шугамын голч: 400-1500 мм, шугамын урт: 1793 метр,
  2. Энхтайвны гүүрний доод хэсгийн зам талбайн ус зайлуулах шугамын ажил
  3. Алтай хотхоны 14 дүгээр байр орчмын борооны ус зайлуулах шугамын ажил Шугамын урт: 412 метр,
  4. Энгельсийн гудамжны борооны ус зайлуулах шугамын шинэчлэл, өргөтгөлийн ажил, шугамын голч:400-600 мм, шугамын хүчин чадал: 0.102 м3/с, шугамын урт: 1003 метр,
  5. ТЭЦ-3-ын арын уулзвараас Дунд голын гүүр хүртэлх борооны ус зайлуулах шугамын шинэчлэл, өргөтгөлийн ажил, шугамын голч:300-1000 мм, шугамын хүчин чадал: 1398 метр, шугамын урт: 1398 метр,
  6. Хувьсгалын гудамжны борооны ус зайлуулах шугам,
  7. Чингисийн өргөн чөлөөний борооны ус зайлуулах шугам,
  8. БЗД, 14 дүгээр хороо, Нарт хотхон орчмын борооны ус зайлуулах шугамын ажил,
  9. ХУД, 1 дүгээр хороо Наран хотхон, Петровисын ШТС орчмын авто замын борооны ус зайлуулах шугамын ажил, шугамын голч: 300-600 мм, шугамын урт: 1200 метр,
  10. СХД, 29 дүгээр хороо, "Драгоны арын 22б байр орчмын замын борооны ус зайлуулах шугамын угсралтыг 2025 онд тус тус хийнэ.
“NTV” телевизийн сэтгүүлч Б.Оюунжаргал Глоб Интернэшнл Төв-ийн “Үнэний төлөө” шагналын эзэн боллоо
“NTV” телевизийн сэтгүүлч Б.Оюунжаргал Глоб Интернэшнл Төв-ийн “Үнэний төлөө” шагналын эзэн боллоо
 
Улаанбаатарт маргааш 17 хэм дулаан
Улаанбаатарт маргааш 17 хэм дулаан
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!