АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тарифын бодлоготой холбоотой Олон улсын валютын сангаас дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамгаа 2.8 хувь болгож буулгалаа. Тус сан энэ оны нэгдүгээр сард эдийн засгийг 3.3 хувийн өсөлттэй байна гэж таамаглаж байсан юм. Тэгвэл Доналд Трампын тарифын бодлого нь цар тахал, дайны хүнд нөхцлийн ард дөнгөж гарч байсан эдийн засагт цохилт үзүүлж байгааг ОУВС-ийн Хаврын чуулга уулзалтад оролцож буй 191 гишүүн орны төлөөлөл хөндсөн байна. Иймд эдийн засгаа тэнцвэртэй, уян хатан байлгахад бодлогоо чиглүүлэхийг ОУВС чухалчилжээ. Энэхүү чуулганд Монгол Улсыг төлөөлж Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байна. Энэ үеэр төвбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Дэлхийн банкны гишүүн байгууллага болох Олон улсын санхүүгийн корпорацын Ази, Номхон Далай хариуцсан дэд ерөнхийлөгчтэй Рикардо Пулититэй уулзаж, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, төлөвийн талаар санал солилцсон байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!