Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. МСНЭ болон судлаач, хууль, салбарын төлөөллүүдийн хамтарсан нээлттэй хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.
Энэ үеэр ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Засгийн газраас боловсруулж буй Хэвлэл мэдээллийн тухай хуулийн төслийн агуулгаар мэдээлэл хүргэж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Хэвлэл, мэдээллийн тухай хуулийн төслүүд батлагдалгүй эргэж, буцсан шалтгаануудыг харахаар яг үнэндээ энэ салбар өөрсдөөсөө болсон байдаг.Хэвлэлийн салбар эрх, эрх чөлөөнийхөө төлөө нэгдмэл байх ёстой. Энэ сул талыг төр өөртөө ашиглаж, салбарын эрх ашгийг баталгаажуулахыг хүсэхгүй явж ирсэнтэй холбоотой юм.Одоо Засгийн газраас боловсруулсан хуулийн төсөлд онцлох 5 зохицуулалт тусгасан.
Үүнд :
- Сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа "Сэтгүүлч"-ийн тухай тодорхойлсон,
- "Ташаа мэдээлэл" болон "Илт худал мэдээлэл" гэдгийг ялгаж тодорхойлсон,
- Эх сурвалжаа хамгаалах эрхийг баталгаажуулсан,
- Хэвлэл мэдээллийн салбарт төрийн оролцоог хязгаарлаж, ил тод болгохыг оролдсон,
- Өөрийн зохицуулалтын байгууллагын эрх зүйн үндсийг бий болгосон гэв.
Тэгвэл судлаач, доктор С.Амартүвшин Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс дэлхийн 180 орноос өнгөрсөн онд 109-д жагсаж байсан бол энэ удаад 102-р байрт орж доллон байраар ухарсан тухай мэдээллээ. Энэ нь хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орнуудын тоонд удаа дараа орж, эрх чөлөөгөө алдаж буй харамсалтай судалгаа хэмээн илтгэлдээ дурдсан юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!