Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон жил хэл ам таталсан Эрдэнэтийн овоолгын 34 хувь төрд эргэн ирэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 14 секунд

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өнгөрөгч долоо хоногт УИХ-аар эцэслэн баталж, хэн нэгэн монголын орд, баялагт дангаараа буюу гэр бүлээрээ эзэн суух байдлыг халахад нэгдэж чадсан. Тэгвэл өнөөдөр 2013 оноос хойш хэл ам таталсан "Ачит Ихт" компанийн ашиглаж буй овоолгын хувьцаа эзэмшил, ашиглалттай холбоотой асуудлыг нэг талд нь гаргахаар Засгийн газраас шийдвэрлэлээ. Тодруулбал, "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" буцаан авах, 2015 онд "Үйлдвэрт ашиггүй тул эзэмшлээсээ татгалзах нь зүйтэй" гэх дүгнэлт гаргасан Ажлын хэсгийн албан тушаалтнуудыг шалгах, алдагдсан боломжийг сүүлийн 8 жилийн хугацаагаар тооцож нөхөн төлүүлэх шийдвэрүүдийг гаргасан юм.

Өнгөрсөн хугацаанд сенсаци бүрийн салхинд дарагдаж орхидог байсан эл асуудлыг хамгийн анх хөндсөн хүн нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг. Тэрбээр 2022 онд “Эрдэнэт үйлдвэр” Төрийн Өмчит Үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай тогтоолын төслийг санаачлан өргөн барьсан хэдий ч УИХ-аар хэлэлцэгдэхгүй өнөөдрийг хүрсэнд шүүмжлэлтэй хандаж ирсэн. Эл тогтоолын төслийн гол концепц нь өнөөдрийн Засгийн газраас гарсан шийдвэрийн агуулгатай тохирч таарав.

Тогтоолын төсөлд, овоолго ашиглаж буй үйлдвэрийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр, 33 хувийг Орхон аймаг буюу Эрдэнэт хот, үлдсэн 33 хувийг байгалийн баялгийн хажууд байгаа ард иргэд эзэмшдэг байдлаар тусгаж өгсөн байдаг. Ийнхүү батлагдаж чадвал Эрдэнэт үйлдвэр жилдээ 100 тэрбум төгрөгийг олох боломжтой талаар ч чуулганы хуралдааны үеэр мэдэгдэж байв. Харин түүний биеллээ ололгүй явсан эл санаачилга эцэстээ Л.Оюун-Эрдэнэ Ц.Элбэгдорж нарын хооронд өрнөж буй улс төртэй зам нийлж, биелэх нөхцөл нь бүрдлээ.

PREMIER SPORTS: “Pepsi АЛТАН ЦОМ“ бүх оддын барилдааны шагналыг бөхчүүд рүү шилжүүлэн, ажиллаж байна
PREMIER SPORTS: “Pepsi АЛТАН ЦОМ“ бүх оддын барилдааны шагналыг бөхчүүд рүү шилжүүлэн, ажиллаж байна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.