Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

PREMIER SPORTS: “Pepsi АЛТАН ЦОМ“ бүх оддын барилдааны шагналыг бөхчүүд рүү шилжүүлэн, ажиллаж байна

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 57 секунд

“Pepsi АЛТАН ЦОМ“ бүх оддын барилдааныг зохион байгуулсан нэр бүхий байгууллагууд БӨХЧҮҮДЭД амласан шагналаа өгөөгүй тул Н.Батсуурь аварга шаардлага хүргүүлсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл, “Премьер Спортс Нэтворк” ХХК-аас даян аварга Н.Батсуурьт албан бичиг хүргүүлсэн байна.

Тус албан бичигтээ, "Монголын Үндэсний бөхийн холбоо, "Премьер Спортс Нэтворк” ХХК хамтран шилдэг баг шалгаруулах “Үндэсний Алтан цом”-ын төлөөх багийн барилдааныг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулан ажиллаж байна.

Тус барилдааны “Бүх оддын барилдаан”-ыг 2024.03.16-ны өдөр зохион байгуулсан бөгөөд тасалбарын орлогын дийлэнхийг үйл ажиллагааны зардал, бай шагналд зарцуулсан. МҮБХ үүргийн дагуу дээрх зардалд шаардагдах төлбөрийг 2024.03.18-ны өдөр шилжүүлсэн бөгөөд хамтрагч байгууллага "Алтан цом”-ын барилдаан зохион байгуулах дүрмийн дагуу төлбөрийг (ялсан баг 30,0 сая, ялагдсан баг 10,0 сая төгрөгний шагналын сантайгаас гадна урлаг соёлын оддын барилдаан, бусад тэмцээнүүдэд оролцогчид, уран бүтээлчдэд 2-5,0 сая төгрөгийн шагнал олгогдсон) бөхчүүд рүү шилжүүлэн ажиллаж байна. Төлбөрийн шилжүүлэгтэй холбоотой тайлбарыг "Премьер Спортс Нэтворк” ХХК-аас албан бичгээр даян аварга Н.Батсуурьт хүргүүлж байгаа мэдээллийг МҮБХ-нд сая мэдэгдлээ. Тус албан бичигт багууд тэмцээний төгсгөл хэсэгт шийдвэрлэх барилдааныг орхисон асуудал өмнөх жил гарсан учир бүх шагналын төлбөрийг тэмцээний дараа олгох журмыг тайлбарласан байна.

Аливаа спортын холбооны үйл ажиллагаа ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагуудын ХАРИЛЦАН ИТГЭЛЦЭЛ тэдний ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ-ийн дүнд амжилттай явдаг.

“Алтан цом”-ын "Бүх оддын барилдаан"-ы шагнал олголтын талаар зарим бөхчүүдээс 2024.04.24-ны өдөр төлбөрийг нэхэмжилсэн шаардлага гаргасан, мөн тус шаардлагыг олон нийтийн сүлжээнд түгээсэн хэсэг бөхчүүдийн үйлдлийн өмнөөс МҮБХолбоо Ивээн тэтгэгч байгууллагууд болох ПЕПСИ БРЭНД, ТОЁОТО МОТОРС ХХК, ДИДИЭШ, ГАНТИГ ВИЛЛА ТӨСӨЛ, СКАЙТЕЛ ГРУПП-ийн нийт ажиллагсад хамт олноос уучлал хүсэж байна. Энэ ташрамд Та бидний цаашдын хамтын ажиллагаа үргэлжилнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье.

Хойшид бөхийн дасгалжуулагч, багш нар аливаа тэмцээний дүрэм журмыг тамирчдадаа сайтар ойлгуулах, бөхчүүдийн зүгээс Монгол бөхийн жудаг ёсыг эрхэмлэн ямарваа нэгэн асуудалд туйлын нухацтай, хүлээцтэй, ул суурьтай хандаж, хойч үедээ сайн зүйлээр үлгэр дуурайлал үзүүлж байх цаг үе гэдгийг анхаарч байхыг хүсье" гэжээ.

Таван их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
Таван их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.