УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хуулийн төслийг хэлэлцэж байна. Эл хуулийг төслийн хүрээнд малчдын хоршоо байгуулах асуудал яригдаж буй билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат "Мал бүхий иргэд гэдэгт чинь олон мянган малтай УИХ-ын гишүүд чинь орох уу. Эд нар бас хөнгөлөлттэй зээл туух уу" гэж тодруулахад ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Хий хоосон улстөрийн үүднээс мал бүхий иргэнд нэг морьтой, нэг хоньтой иргэн багтаж байна гэдэг байдлаар хасах нь МАА-н салбарын оролцогчдын тоог цөөрүүлж буй үйлдэл" гэв.