Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төв аймаг: Хохирогчдыг түр хамгаалах байргүй учраас буудлын хоёр өрөөг ашигладаг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Төвийн бүс буюу Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймгийн талаар Хүний эрхийн үндэсний комиссын Дархан-Уул аймаг дахь референт Э.Болортуяа өглөө. Тэрбээр:

-Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг Сэлэнгэ аймагт 2023 онд 383 буюу өмнөх оноос 63 зөрчлөөр нэмэгдсэн. Мөн бүсийн хэмжээнд байнгын хүчирхийлэлтэй гэр бүл 541, байнгын архины хамааралтай гэр бүл тоо 510 байна. Төвийн бүсийн хэмжээнд Дархан-Уул, Сэлэнгэ аймагт гэрч хохирогчийг хамгаалах стандартын дагуу түр хамгаалах байртай. Харин Төв аймагт гэрч, хохирогчийг хамгаалах стандартын шаардлага хангасан байр байхгүй.

Өөрөөр хэлбэл, Төв аймгийн Цагдаагийн алба хаагчдын амрах зориулалттай буудлын 2 өрөөг түр хамгаалах байрын зориулалтаар ашиглаж байна.

Хүний нөөц, төсөв санхүү байхгүй учир цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хүүхдийн эрхийн улсын байцаагч нь гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг нь хангах үүргийг хэрэгжүүлж байгаа нь тулгамдсан асуудал болж байна

Г.Гангамөрөн: Ж.Хатанбаатарын маргаантай 8 ширхэг барилга байна. Иргэдийн, нийтийн өмчийг хувийн өмч шиг ашиглаж байгаа байдлыг таслан зогсоорой
Г.Гангамөрөн: Ж.Хатанбаатарын маргаантай 8 ширхэг барилга байна. Иргэдийн, нийтийн өмчийг хувийн өмч шиг ашиглаж байгаа байдлыг таслан зогсоорой
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд