Сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд сонгуулийн нэр дэвшилт болоод дүнтэй холбоотой таамаг, прогнозууд хөвөрч буй. Харин өчигдөр Ерөнхий сайд асан С.Баяр "Ц.Элбэгдорж “2024 сонгуулиар МАН 20 хувь л авна. Үүнээс илүү авбал сонгууль луйвардсан гэсэн үг” гэж. 2008 оны сонгуулийн өмнө ийм юм мэдэгдэж байгаад урдчилсан дүн гармагц үймээн дэгдээж эхэлсэн. Аль нам хэдэн хувийн санал авах лимит тогтоон зарладаг хэн бэ тэр. МАН 20% илүүг авбал яана гэх гээд байгаа юм. Сэрэмжтэй байгтун" хэмээн өөрийн твиттер хуудаснаас жиргэжээ.
— S.Bayar (@SBayar12) April 17, 2024