Олон жил хүлээгдсэн Аялал жуулчлалын тухай хуулийг өнгөрсөн онд УИХ-аар шинэчлэн баталсан. Хуулийн шинэчлэлийн үр дүнд Монгол Улс аялал жуулчлалаас анх удаа 1,3 тэрбум ам долларын орлого олсон юм.
Энэ талаар хуулийн ажлыг хэсгийг ахалж, батлуулсан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “2023 оны 6 дугаар сард Аялал жуулчлалын хуулийг баталсан. Аялал жуулчлал гэдэг Монгол Улсын экспортын хоёр дахь том орлого болж хөгжиж байна. Зөвхөн 2023 онд 650 мянга гаруй жуулчин Монгол Улсад зочиллоо. Үүнээс 1,3 тэрбум долларын орлого буюу Монгол мөнгөөр 4,5-5 их наяд төгрөг олсон гэсэн үг. Аялал жуулчлалын салбарын хөгжил нь өөрөө дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт маш их хөрөнгө оруулалт хийж байдаг.
Аялал жуулчлалын хууль бол тухайн үедээ нэлээн маргаан дагуулж байсан. Гэхдээ өнөөдрийн энэ үр дүн хууль амжилттай сайн хэрэгжээд явж байгаагийн нэг жишээ болж байна. Засгийн газраас 2025 оныг хүртэл аялал жуулчлалын жил болгон зарлаж, нийт 30 гаруй орноос жуулчид ирэхэд ямар нэг төрлийн виз авахгүйгээр ирэх боломжийг бүрдүүлж байна. Мөн МИАТ компани долоон чиглэл рүү нислэгтэй байсан бол 44-45 оронтой хоёр талын хэлэлцээр хийж байна" гэлээ.