Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭҮК-оос ЧД-ийн гал унтраах, аврах 10 дугаар ангид шалгалт хийж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангид хяналт шалгалт хийж байна.

Тус хяналт шалгалтаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хэрхэн хангагдсан эсэх, хөдөлмөрлөх нөхцөл байдал, нийгмийн баталгаа, хөдөлмөрийн харилцаанд үүсэж буй тулгамдсан асуудлыг шалгах юм.

Комисс 2018, 2021, 2023 онд онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн асуудлыг судлаж, хүний эрх, эрх чөлөөний байдлын илтгэлд тусгаж, холбогдох шийдвэр гаргуулахаар УИХ-д өргөн барьсан.

Дээрх хяналт шалгалтын үр дүнг хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний зөвлөмж, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгах зорилгоор Комиссын гишүүний шаардлагыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэвлэл мэдээлэл, олон нийтэд нээлттэй мэдээлэх болно.

Хяналт шалгалтын бүрэлдэхүүнд Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, референт Д.Намжилсүрэн, С.Мөнх-Эрдэнэ нар ажиллаж байна.

ЭМИЙН СОНСГОЛ: Хөлдөж, мөстсөн 109 мянган ширхэг дуслыг “Шаардлага хангасан“ гэх дүгнэлт гаргуулан МУ-ын иргэдийн хэрэглээнд оруулсан байж болзошгүй
ЭМИЙН СОНСГОЛ: Хөлдөж, мөстсөн 109 мянган ширхэг дуслыг “Шаардлага хангасан“ гэх дүгнэлт гаргуулан МУ-ын иргэдийн хэрэглээнд оруулсан байж болзошгүй
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.