НИТХ дахь ХҮН намын бүлэг "Нийслэлийн нутаг дэвсгэрт цахилгаан скүтер, мопед ашиглах журам”-ын төслийг боловсруулахаар иргэдээс санал авах талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Хүн намын ЕНБД П.Ганзориг,
"Нийслэлийн өмч хөрөнгүүд өнгөрсөн хугацаанд ямар ч эзэнгүй, хяналтгүй байсны жишээ нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн асуудал. Анх Төв цэнгэлдэх хүрээлэн нь нийтдээ 38 га газартай, нийслэлийн өмчийн байгууламж бүхий газар байсан ч 30-аад жилийн өмнө иргэдэд хувьчилж эхэлснээс хойш нийслэлийн хувь хэмжээ буурсаар хувьчилж авсан газар нь 38 га газраасаа 26 га талбайг иргэдэд болон хувийн компаниудад өгч, ашгийн зорилгоор ашиглаж ирсэн. Өнөөдөр 12 га газартай байж байгаа.
Төв цэнгэлдэхийн асуудлыг 2020 онд 100 хувь хувьчилж авсан талд нь шилжүүлэхээр өмч хувьчлалын жагсаалтад оруулсан байсныг НИТХ дахь Хүн намын төлөөлөгчид эсэргүүцэж 49 хувийг нь хамгаалж авч үлдсэн. Цаашид энэ хувь хэмжээг 12 га газрыг иргэдэд нээлттэй, байнгын ашиглах боломжтой ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнгээр ашиглахыг нийслэлийн удирдлагуудад тавьж, НИТХ-ээр хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа" гэлээ.