Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах шалгалтын ажиллагаа эхэлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

БНСУ-ын Хууль зүйн яамнаас энэ сарын 15-аас ирэх зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ээлжил шалгалтын аяныг эхлүүлж байгаагаа зарлав. Тодруулбал, хууль бусаар оршин суугаа гадаад иргэд болон тэдгээртэй холбоотой үүсэж буй хар тамхи зэрэг гэмт хэрэгтэй тэмцэх зорилготой юм байна.

Аяныг хэрэгжүүлэх явцад шалтгаангүйгээр зугтах, шалгуулахаас татгалзах тохиолдолд албадан саатуулах, баривчлах хүртэл арга хэмжээг авах бөгөөд дээрх үйл ажиллагааны явцад төрийн албан хаагчийн биед бэртэл учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг анхааруулж, энэ аяныг зохион байгуулахдаа хүний эрхийг дээдлэх бүхий л хүчин чармайлтаа гаргаж ажиллахаа БНСУ-ын Хууль зүйн яамнаас мэдэгджээ.

Тус аянд Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам, Газар, зам тээврийн яам, Далайн эргийн цагдаагийн газар зэрэг таван байгууллага хамтран оролцох аж. Хууль бусаар оршин суугаа гадаад иргэд болон тэдний дунд гарч буй гэмт хэрэг, зөрчил, зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэлт, дүрвэгсдийн зуучлалын асуудлыг илрүүлэхэд онцгойлон анхаарч, албадан нутаг буцаах, хилээр дахин нэвтрүүлэхийг хориглох зэрэг хатуу арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм байна. Энэ талаар Сөүл дэх Монгол Улсын Элчин сайдын яам болон БНСУ дахь Монгол ТББ-ын нэгдсэн зөвлөлөөс тус тус анхааруулсан байна.

УЕПГ: Дүнжингаравын дэлбэрэлтийн хохирол 1.8 тэрбум
УЕПГ: Дүнжингаравын дэлбэрэлтийн хохирол 1.8 тэрбум
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.