Эмийн үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ. Өнөөдрийн сонсголоор Монгол Улсын эм зүйн салбарын өнөөгийн нөхцөл ба тулгамдаж буй асуудал, зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтны нөлөөлсөн байдал, төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарлыг судалж байна.
Эмийн сангийн байдлыг авч үзвэл, 2020 онд орон нутгийн хэмжээнд 1000 эмийн сан, нийслэлийн хэмжээнд 1343 эмийн сан үйл ажиллагаагаа явуулж байсан. 2021 оноос эмийн сангийн тоо өсөж эхэлжээ. Ингэхдээ 2022 онд орон нутагт 1103 эмийн сан буюу 100-гаар нэмэгджээ. Харин 2023 оны байдлаар улсын хэмжээнд 2857 эмийн сан үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өмнөх онтойгоо харьцуулахад 500 гаруйгаар нэмэгджээ. Шинжээчийн танилцуулснаар үүнийг хүн амын тоотой харьцуулж үзэхэд, нийслэлд 1000 хүн тутамд 1, орон нутагт 1600 тутамд 1 эмийн сан үйл ажиллагаагаа явуулж байна.