Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавируст халдварын эдгэрэлт 96.7 хувьтай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Өнөөдөр /2020.09.03/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Л.Амбасэлмаа,

“Өчигдөр нийт 354 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Уг шинжилгээг задлан хэлбэл:

Наймдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 267 хүний давтан

ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа нэг хүний давтан

Сувиллын ажиглалтад буй найман хүний давтан

Тусгаарлан ажиглах байруудад байгаа 37 хүний давтан

Тандалтын журмаар цуглуулсан  дөрвөн хүний шинжилгээ

Увс аймагт тусгаарлагдсан таван хүний шинжилгээ

Алтанбулагийн боомтоор орж ирсэн 32 жолоочийн шинжилгээ байна.

Үүгээр манай улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан тохиолдол нийт 306. Үүнээс 96.7 хувь нь буюу 296 нь эдгэрч, эмнэлэгээс гарсан. Яг одоо ХӨСҮТ-д 10 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж байгаа бөгөөд есөн хүний бие хөнгөн, нэг хүний бие хүндэвтэр байна” гэв.

Шуурхай: Өвөр Монголд 1000 юанийн шагналтай баривчилгаа эхэлжээ
Шуурхай: Өвөр Монголд 1000 юанийн шагналтай баривчилгаа эхэлжээ
 
Өмгөөлөгч Б.Мэргэн: Ч.Ганхуяг нарт холбогдох хэргээр дахиад анхан шатны шүүх дээр маргана. Гэм буруу нь тогтоогдоно гэдэгт эргэлзэхгүй байна