Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жорж Флойд мансууруулах бодисноос болж амиа алдсан байж болзошгүй

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 7 секунд

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг “Black Lives Matter” хөдөлгөөний эхлэл болсон Жорж Флойдын үхлийн шалтгааныг тогтоох явцад шүүхийн өмнө шинэ баримтууд дэлгэгдэн хэргийг ээдрээтэй болгосон байна. Тэрбээр цагдаад найман минутын турш хоолойгоо шахуулан газар хэвтэж улмаар амь насаа алдсан юм. Түүний цогцост шүүх эмнэлгээнийхэн шинжилгээ хийхэд фентанил болон метамфетамины холимог бодис жирийн хэрэглээнээс хэд дахин илүү илэрсэн нь үхлийн гол шалтгаан гэж цагдаа нарын өмгөөлөгч Эрик.Ж Нельсон хэлжээ.

“Флойдын хэрэглэсэн тэр хүчтэй наркотикийн хэмжээ нь зүрхний архаг хуучтай хүнийг бүү хэл жирийн хүний амьсгалын эрхтэнг хэдэн цагаар ч боомилох хэмжээтэй байжээ гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөрөө хэлбэл, түүний үхэлд цагдаагийн үйлдэл бус талийгаачийн хэрэглэсэн хорт бодисууд илүү нөлөөлжээ” гэж цагдаагийн өмгөөлөгч мэдэгдсэн байна.

С.Хонгорзул

Австралийн нэвтрүүлэгчийг Хятадад саатуулжээ
Австралийн нэвтрүүлэгчийг Хятадад саатуулжээ
 
“Андын зам“ ХХК-ын цэвэр усны шугам задарч, Яармаг халуун усанд автжээ
“Андын зам“ ХХК-ын цэвэр усны шугам задарч, Яармаг халуун усанд автжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.