БНХАУ-ын CGTN телевизэд ажилладаг Австралийн нэвтрүүлэгч Чэн Лэйг Хятадын эрх баригчид саатуулсныг ABC корпорац мэдээлжээ. Түүнийг хоёр долоо хоногийн өмнө сатуулсан болохыг Австралийн Гадаад хэргийн сайд Мариз Пейн нотолсон байна. Чэн Лэйг ямар шалтгаанаар саатуулсан нь тодорхойгүй байна. Чэн Лэй CGTN телевизэд найм дахь жилдээ ажиллаж буй бөгөөд Хятадын улс төрийн чухал үйл явдлыг мэдээлдэг аж. Тэрбээр мөн Күинслэндийн их сургуульд худалдааны чиглэлээр суралцаж байжээ. CGTN-д ажиллаж эхлэхээсээ өмнө CNBC сувгийн Ази, Номхон далайн үйл явдлын мэдээлэ хариуцсан сурвалжлагчаар есан жил ажилласан гэнэ.
Дэвсгэр мэдээлэл: Австралийн нэвтрүүлэгч Чэн Лэй нь хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж эхлэхээсээ өмнө “Cadbury-schwepper” компанид нягтлан бодогч, “Exxon-Mobil” компанид бизнесийн шинжээчээр ажилласан байна.
А.Мишээл